11. Ирэх үү?

212 50 19
                                    

Жин Намжүүний чингэлэгийн гадна орхисон машинаа авахаар иржээ. Бас тэр чингэлэг рүү нүднийхээ булангаар ч хараагүй юм.

Эргэлзэхийг хүсээгүй дээ л тэр. Нэг л хувирвал Хусогаас тэрнийг булаах талаар бодож ч магадгүй юм.

Жимин түүнд маш том тус хүргэжээ. Хэрэв тэрнийг дуудаагүйсэн бол одоо хүртэл олон ангит үзэж гэрт байгаа бүхнээ идэж дуусгах байсан биз.

"Жиминаа надтай хамт жаахан зугаацахгүй биз? Илүү сэтгэл амар баймаар байна"

"Уучлаарай Жин. Би одоо Сөүлээс гарах гэж байна. Бусан руу ээжтэй уулзахаар..."

"Би хамт явж болох уу? Угаас цэнгээний газар мэтийн газруудад дургүй юм чинь өөр уйдаагаа гаргах юм алга шүү дээ"

"Юу... Хүсвэл тэг дээ. Дургүйцэхгүй л бол"

Жин баяртайгаар утсаа таслаад гэр лүүгээ хөдөллөө.

Биед эвтэйхэн гэснээ шилж өмсөөд түрийвч утсаа аван үүд рүү алхаж байтал яг Жимин орж ирэх аж.

"Зөвшөөрсөнд баярлалаа. Хэний машинаар явах уу?"

"Минийхээр явцгаая. Хоёулаа юм чинь гээд жаахан идэх юм ч аваад хийчихсэн"

"Гайхалтай"

Тэд инээлдсээр гэрээс гарцгаан Жиминий машинд суулаа.

Зам зуурт элдвийг ярилцаж ууттай идэх юм нэг нэгээрээ цөөрнө.

Жимин жолоо барьж байсан учир Жин аманд нь амттан хийж инээлдэн замыг барах аж. Яг л хосууд шиг.

"За орцгооё"

Энэ удаа Жиминий сэргэлэн цовоо чанга хоолой бага зэрэг суларчээ. Гэсэн ч инээмсэглэсэн хэвээр.

"Ээжээ би ирлээ!" Хаалга нээн дотогш ороход чив чимээгүй орчин харанхуй бүүдгэр байдал угтаж авах нь тэр.

"Дахиад л хамаг хөшигөө хаачихаад байж байх шив"

Орж ирэнгүүтээ л бүх хөшгийг нь нээж гэрт гэгээ оруулах гэж байдгаараа хичээх аж.

"Битгий миний гэрт анхаарал хандуул!"

Хөгшин эмэгтэйн дуу байшингаар нэг хадаж Жин цочих ч Жимин аль хэдийн дассан бололтой ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.

"Битгий ир гэж хэлээд байхад!"

Тэд тийм ч сайхан харилцаатай биш бололтой.

Нэг өрөөний хаалга нээгдэн хөгшин эмэгтэй гарч ирэхэд Жимин очиж хажуунаас нь түшээд алхах гэхэд тэр гараа татаад "Битгий надад хүр!"

Ууртай нь аргагүй ийн хэлээд Жин рүү харахад Жин сандран бөхийгөөд "С-Сайн байна уу? Жиминий найз Ким Сокжин. Танилцсандаа таатай байна"

"Үгүй ер!"

Эмэгтэй муухай харсаар мөрлөх шахам зөрөхөд Жин нэлээдгүй гайхсан байлаа.

"Одоо бүр гэрт ирж завхайрлаа харуулах гэсэн юм биз дээ? Нүднээс далд ороод өг!"

Үнэндээ анх хүүгээ гей гэж мэдсэнээс хойш тэрний ээж эрс өөрчлөгдсөн юм. Чадахаараа харааж зүхэж гэрээсээ хөөж харилцаагаа тасална гэсэн ч Жимин долоо хоног бүр ээж дээрээ ирдэг аж. Хэчнээн харилцаагаа тасалсан ч Пак Жиминий ээж гэдэг үнэн өөрчлөгдөхгүй шүү дээ.

Жин өөрийрөө ирээд хэрэггүй байсан юм болов уу гэж бодоод эхэлчихсэн байлаа. Өөрийгөө хэцүү амьдралд өссөн гэж бодож байсан ч тэрний хажууд арай л дээр байж. Ядаж л тэрний ээж түүний сонирхолыг цочирдсон ч муугаар хүлээж аваагүй юм.

Жимин үүнээс болж хүнтэй болзож чаддаггүй ажээ.

Тэднийг буцаж явах замд ирсэн шиг нь уур амьсгал огт бүрдсэнгүй. Чив чимээгүй орчин бүрдэж машины дуу л гарах аж.

"Чамд өрөвдөлтэй санагдаж байгаа байх даа? Гэхдээ... Би хүнд өөрийнхөө арчаагүй байдлыг харуулахыг хүсдэггүй юм. Тэгэхээр энийг мартаарай ойлгосон биз?"

Жимин дахиад л инээмсэглэж байлаа. Тэр үнэхээр гайхалтай хүн юм.

"Дахиад амттан идмээр байна уу?"

"Тэгэлгүй яахав"

-

"Байна уу? Ким Сокжин байна"

Жиний утсанд танихгүй дугаараас дуудлага иржээ.

"Жин мөн үү?"

Хоолойноос нь л хэн гэдгийг нь мэдчихсэн Жин бага зэрэг хөмсгөө зангидаад "Надад чамтай ярих юм үлдээгүй. Асуулт ч тэр байхгүй болчихсон"

Жинийг яг утсаа таслах гэж байхад Жүүн цаанаас нь дахин үг хэлэхийг сонсоод түр азнав.

"Чи мөнгийг аваагүй байна лээ. Тэгэхээр магадгүй би чамтай уулзах хэрэгтэй байх. Би нөгөө газарт чинь байна. Чи ирэх үү?"

-

Ингэж өдөрт хоёр хэсэг оруулж байгаа нь үнэндээ удахгүй 10 хоногоор хөдөө явах гээд байгаа болохоор явахаасаа өмнө дуусгах санаа юм шүү. Эргэж ирэх хүртлээ Draft даа байгаа бичвэрүүдээ баяжуулаад ирэх болохоор саналаа хэлээрэй.

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now