Part 6: Зөвшөөрөхгүй гэдэг дээр санал нэг байна

3 1 0
                                    

Kyungji's POV:

Нэг л мэдэхэд дүн ч, он ч гарах дөхчихсөн, 12 сар аль хэдийн болчихжээ. Миний найз залуутай болох ч өнгөрсөн байх оо. Тэгсэн ч гэсэн найзуудтай болсондоо баяртай байна. Гэхдээ одоо хамгийн чухал зүйл бол сургуулийн шинэ жилд хэнтэй хамт орох уу? Би эмэгтэй болохоор хүнээс асуух тиймхэн байдаг. Даан ч намайг тоож асууж байгаа амьтан алга даа. Ядаж ноднин шиг бөөн охидууд ирж алчихгүй байгаа нь их юм даа.

~Өмнөх жилийн энэ үед~

Сура: Хүүе, Кёнжи. Чиний үс ямар гоё урт өтгөн юм бэ? Бас шил үнэхээр гоё зохих юм аа.

Жонён: Тийм шүү. Ийм хөөрхөн охинтой найзлалгүй, би юугаа хийж явж байсан юм бол доо?

Би: Тэгэхээр чи царай харж найзалдаг гэсэн үг үү?

Жонён: Аан... Юу... Нөгөө...

Бунё: Тийм ээ. Хүнтэй найзлахад царай хамаагүй шдээ. Сэтгэл чухал. Тийм болохоор л би чамтай найзлах гээд байгаа юм шдээ, Кёнжи.

Би: Өө тийм үү. Би та нарыг, намайг Дарымтай сайн найзууд болохоор л найзлах гээд байна гэж ойлгосон шд. Үгүй юм уу?

Бүгд: Үгүй ээ, юу гэж дээ.

Би: Өө, сайн уу? Дарымаа.

Бүгд хойшоо харав.

Би: Тийм юм байна аа. Дарымаас болоогүй юм байна.

Жонён: Хөөе! Бид нар чамтай чадлаараа л сайхан харьцлаа шд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонён: Хөөе! Бид нар чамтай чадлаараа л сайхан харьцлаа шд. Зүгээр Дарымд бид нарын аль нэгтэй нь үдэшлэгт яв гэж хэл мэд үү?

Би: Чадахгүй гэвэл?

Жонён: Үнэхээр намайг яахыг хармаар байна уу?

Би: Тэгье л дээ. чам шиг юм нэг хүнээр хайрлуулах гэж хичнээн өрөвдөлтэй байдалд орохыг чинь харъя.

Жонён: Чи муу юу гэнэ ээ?

Тэр ингэж хэлээд миний үснээс барив.

Би: За за. би ч гэсэн чадахгүй юм шиг байна уу?

Би ч бас мөчөөгөө өгөлгүй Жонёны үснээс барив. Тэгтэл Сура, Бунё 2 ч бас миний үснээс барив. Тэгээд бид сургуулийн хонгилд үсдэлцэв. Удалгүй багш нар ирж салгалаа. Ашгүй, бидний анхны зөрчил болохоор манай аав, ээж нарыг дуудаагүй. Дуудвал угаасаа миний зөв болох байсан юм чинь.

Fighter who against deathWhere stories live. Discover now