Part 2: Үдэшлэгт уригдах нь

13 1 0
                                    

Хичээл эхлээд удаа ч гүй байхад тийм мэдээ сонссон чинь үнэхээр амьдрах хүсэл алга. Ингээд л үхэх байсан юм бол яах гэж хичээлээ галзуу юм шиг хийсэн юм бол? Энэний оронд жоохон ч гэсэн зугаацаж амьдралын амтыг амтлах ёстой байсан юм. Ийм зүйл болоод зөвлөгөө авъя гэхээр надад ганцхан найз байдаг юм байна. Өрөвдмөөр юм аа. Гэхдээ ядаж л Дарым байгаа нь их юм даа. Даанч тэрэнд одоохондоо хэлж болохгүй. Амьдралдаа илүү олон зүйлс хийж үздэг байж.

Ямартай ч би одоогоор хэнд ч хэлье гэж бодохгүй байна. Тэд мэдвэл намайг шууд л эмчилгээнд ор гэнэ. Би одоо эмчилгээ хийлгэх л юм бол дор хаяж энэ жил сургуульдаа явж чадахгүй. Төгсөх анги болохоор заавал явмаар байна. Угаасаа намайг 100% амьд гарна гэсэн баталгаа байхгүй болохоор. Хэрвээ 10 сар л амьдрах юм бол хийж чадах бүхнээ хийнэ ээ.

*7 хоногийн дараа* 

Дарым: Хөөе чи ер нь зүгээр үү? Надад чи зүгээр биш юм шиг л санагдаад байна даа.

Би: Би зүгээр гээд байхад даа. Наадхаа 7 хоногжин л асуулаа. Ер нь би биш чи л үглээ нь юм байна шд.

Дарым: За зүгээр асууж байхад хүнийг үглээ нтр болгочих юм байна л дөө. Эсвэл чи нөгөө охидуудын хэлдэг "зүгээр ээ" гэдэг утгаар хэлээд байгаа юм уу?

Би: Тэр нь юу юм? Тэр ч надад хамаагүй л дээ. Тэгснээс би хүнтэй үерхэж үзмээр байна аа.

Тэрний царай гэнэт л ширүүн болов. Хамгийн сүүлд тэрнийг ийм царайтай байхыг 2 жилийн өмнө төрсөн өдрийнх нь бялуу нурахад л харсан санагдаж байна. Идэж байсан хоол нь гэнэт амтгүй болно гэж баймааргүй л юм даа.

 Идэж байсан хоол нь гэнэт амтгүй болно гэж баймааргүй л юм даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дарым: Чи хүнтэй үерхэж яах гэж байгаам?(ууртайгаар)

Би: Зүгээр л. Би болдоггүй юм уу? Яасан намайг хүнтэй үерхэхээрээ чамайг тоохоо болино гэж бодоод байгаа юм уу? Би бусад охидууд шиг тэгэхгүй ээ. Тэгээд ч чи хүнтэй үерхэж болоод байхад би яагаад болдоггүй юм? Асуудал байна уу андаа?

Fighter who against deathWhere stories live. Discover now