Part 5: Үнэнээ хэлэх нь хамгийн зөв бололтой

8 1 0
                                    

Хар бараан дурсамж мэт тэр өдрөөс хойш аль хэдийн 7 хоног өнгөрчихөж. Их хурдан байлаа шүү. Би өнөөдөр хавдараа эход харуулах ёстой. Тархалт болоод томролтыг нь ажиглана гэсэн.

*Хичээл дээр*

Дарым: Чи өнөөдөр ээжийн эмнэлэг рүү явна биз дээ? Хамт явъя.

Би: Үгүй ээ, би ганцаараа явчихаж чадна аа.

Ян багш: Яа, Нам Дарым! Кёнжиг хичээлийг нь хийлгээч ээ. Түрүүнээс хойш өдөж, зулгаагаад байх юм. Үерхдэг болчихсон юм уу, хаашаа ч юм.

Бид 2: Үгүй ээ, багш аа. Бид 2 үерхдэггүй ээ.

Ян багш: Зэрэг хэлж байхыг нь бодоход үерхдэг л юм байна шд.

Хүүхдүүд бүгд л шоолж инээцгээнэ. Ёстой нээрээ үерхдэггүй гээд байхад.

Би: Чамаас болоод ангиар нэг доог тохуу болчихлоо шд.

Дарым: За, уучлаарай. Удахгүй бүгд мартацгаана даа.

Би: Тийм байх аа, тийм байх.

*Хичээлийн дараа*

Би: За, би явлаа.(яаран гүйх)

Дарым: Хөөе, хамт...

Би хэлж дуусахаас нь өмнө шууд л явчихав. Тэрэнд одоохондоо хэлж чадаагүй. Хэлэхийг хүсч байгаа ч яаж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ удахгүй хэлнэ ээ. Надад жоохон л хугацаа хэрэгтэй байна.

Эмнэлэг дээр ирээд эход харуулаад шмнжилгээ өгөөд Ёнхи оннигийн өрөөнд хүлээж байв. Удах ч гүй онни орж ирэв.

Квон эмч: За хариу чинь гарсан. Одоохондоо хүндэрч эсвэл муудсан юм алга. Гэхдээ хавдар гэдэг чинь маш хурдан тархдаг. Чи үнэхээр эмчилгээгээ зун эхэлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу? Аав, ээж чинь ч гэсэн зөвшөөрсөн юм уу?

Би: Ярьсан. Тэгээд зун эхэлнэ ээ.

Ххх: Чи хавдартай юм уу?

Би шууд л хоолойг нь таниад ухас хийн эргэж харахад үнэхээр Дарым зогсож байв.

Квон эмч: Юу... Дарымаа ээж нь тайлбарлая.

Би: Дарымаа, битгий буруугаар ойлгоорой. Би чамд хэлэх гэж байсан юм аа.

Дарым: Чи надаас яаж ийм том юм...

Тэр хэлж дуусгалгүй гүйгээд явчихав. Би араас нь гарч гүйв. Гэтэл тэр аль хэдийн хол явчихаж. Би энэ тэнүүгээр өдөржингөө л хайлаа. Сургууль, хамт хоол иддэг газрууд, хөл бөмбөг, сагсны талбай, дугуйлангууд гээд хамт очдог бүх газруудаараа орсон боловч хаана нь ч байсангүй. Аль хэдийн 8 цаг өнгөрч байна. Гэсэн хэдий ч одоо хүртэл ямар ч сураг алга. Хаана байгаа юм бол доо. Бүр шантарсандаа нулимс урсах ч шиг. Тэр ингээд олдохгүй бол яахав? Эсвэл муу юм тохиолдсон бол? Бүгд надаас л боллоо. Эртхэн л хэлдэг байж.

Fighter who against deathWhere stories live. Discover now