Хүн болгон л энэ хорвоод мэндэлж тэрний дараа үхдэг. Энэ бол амьдралын жам. Гэхдээ ихэнх хүмүүс хэзээ үхэхээ мэдэхгүй ч үүрд мөнх амьдрах мэт амьдардаг. Би ч гэсэн саяхныг хүртэл тэдэн шиг л байсан. Тэр мэдээг сонсох хүртэл...
Би: Сайн байна уу? Ёнхи онни... Биш ээ эмнэлэг дээр байгаа юм чинь... Квон эмчээ шинжилгээний хариугаа авахаар ирлээ.
Квон эмч: За тэгэхээр миний хэлэхийг маш удаанаар сайн сонсоод, тайвнаар хүлээж аваарай.
Би: Юу болсон юм бэ? Энэ зун хэтэрхий их халуун ногоо идсэнээс болоод шинжилгээ жоохон муу гарчихаа юу? Гэхдээ миний бие зүгээр л байгаа даа. Харин ч бүр илүү сайн байна. Ойрд ерөөсөө дотор муухайраагүй. Эсвэл хэтэрхий сайн гарчихаж уу? Аан эдгэчихээ юу? (хуруугаараа заах). Тийм байна. Тэгж л таараа. Төрөхдөө л ходоодны шархлаатай төрсөн юм чинь одоо эдгэх цаг нь бололгүй яахав?
Квон эмч: Ду Кёнжи. Сонс. Эгч нь одоо чамд ээжийн чинь найзын хувиар биш чиний эмчлэгч эмчийн хувиар хэлье. Чи байна шдээ... Нөгөө хор... хорт хавдартай.
Би: Айн? Аан та нөгөө дээр надаар тоглосон шигээ тоглож байгаа юм уу? Тэр үед чинь инээдмийн баяр байсан болохоор л би танд уурлаж чадаагүй шүү.
Квон эмч: КЁНЖИ! Одоо намайг сайн сонс. Гол нь тайван байх хэрэгтэй. Үнэхээр тоглоом байгаасай гэж хүсч байгаа ч энэ үнэн.
Би: Тэгвэл... энэ юуны хавдар юм? Ходоод байх тийм үү?
Квон эмч: Тийм ээ, мөн. Ходоодны хавдар. 2-р шатандаа орж байгаа харагдсан. Одоохондоо эрт байгаа болохоор үсэрхийлээгүй, цаг алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Би: Амьд үлдэх боломж бас хэр удаан амьдрах бол?
Квон эмч: Эмчилгээ хийлгэхгүй ингээд орхивол хамгийн багадаа 10 сар үлдсэн. Гэхдээ мэдээж эмчилгээ хийлгэхгүй бол шдээ. Хийлгэвэл удаан амьдрана. Амьд үлдэх боломж мэдээж их байгаа 69% байгаа.
Би: Эмчилгээг одоо эхэлвэл би хичээлдээ явж чадахгүй тийм үү?
Квон эмч: Тийм л дээ. Гэхдээ одоо амьд үлдэх нь илүү чухал биз дээ?
Би: Тэгвэл хичээл дууссаны дараа эмчилгээг эхэлвэл амьд үлдэх боломж-
Квон эмч: Одоо хичээл чинь биш амьдрал чинь чухал гээд байна!
Би: Би 100% амьд гарахгүй биз дээ? Надад үхэх бүхэл бүтэн 31%-ийн боломж байна.
Квон эмч: Энэ бол амьд үлдэх хангалттай боломж.
![](https://img.wattpad.com/cover/241542306-288-k503522.jpg)
YOU ARE READING
Fighter who against death
Teen FictionЭнэхүү өгүүллэг нь амьдралын үнэ цэнийг жоохон ч гэсэн ойлгуулна гэж найдъя. Гол дүрийн охин энэ жил төгсөх ангийн сурагч ба багаасаа л эмнэлэгээс салдаггүй байсан нэгэн. Гэнэтхэн нэг өдөр, 3 сар бүр өгдөг шинжилгээнийхээ хариуг авах гэж ирээд өөри...