Part 7: Асуултаар булагдсан амьдрал

3 0 0
                                    

Kyungji's POV:

Өчигдөр нөгөө хэдтэй муудалцчихсан. Тэгэхээр эвлэрэхийн тулд зөвшөөрөх ёстой л байх даа. Зөвшөөрөхгүй гээд ч яахав дээ. Баярт л оролцож чадахгүй.

Багш: За шалгалт дуусахад 5 минут үлдлээ шүү. Нэрээ бичсэн эсэхээ шалгаад хураалгахад бэлдээрэй.

Юу вэ? Нээрээ шалгалт өгч байгаа шдээ. 5 минутанд амжих байлгүй дээ. Уран зохиолын шалгалт юм чинь.

Багш: За хураалгаарай.

Ээ яг хоёрхон асуулт бөглөчихвөл ч.

Багш: Алив нэг нь босоод хураагаад ир. За байз. Нам Дарым чи хураа.

Дарым: За багш аа.

Дарым эхний салааг хурааж дуусаад миний хажууд ирэв.

Дарым: Би жоохон цаг хожъё. Хурдан дуусгаарай.

Намайг анзаарсан юм байлгүй дээ. Ёо, тэр яах вэ. Энийг гялс дуусгая.

Багш: Дарымаа, яагаад удаад байгаа юм бэ?

Дарым: Одоо дуусч байна аа.

Дарым буцаад миний ойролцоо ирэв. Би яг дууссан ч яаж эвтэйхэн өгөхөө мэдэхгүй байв. Тэгтэл Дарым над руу ирэмчихээд хальтраад уначихав.

Багш: Өө, яагаад уначихав даа.

Дарым: Уучлаарай, багш аа. Хальтирчихлаа. Одоохон гялс түүгээдхий.

Багш: Алив ойр хавьд байгаа хүүхдүүд Дарымд тусал.

Зарим нэг хүүхдүүд за гээд хамт түүлцэв. Би ч бас цаас түүж байхдаа өөрийнхөө материалыг хийж амжлаа. Түүж дуусаад Дарым багшид аваачиж өгөв.

Дарым: Уучлаарай багш аа.

Багш: Одоо яахав дээ. Жоохон болгоомжтой явж бай нөхөр минь. За өнөөдрийн шалгалт дууссан болохоор ингээд тарж болно. Шууд гэртээ харьцгаагаарай. Сургууль дээр үйл ажиллагаатай болохоор сургуулийн ойр хавьд эргэлдэж байгаад менежер багшид баригдав. Маргааш бас шалгалттай шүү.

Бүгд: За, багшаа. Баяртай.

Дарым суудалдаа ирэхэд нь би: Ёо, за ёстой их баярлалаа. Яг балрах гэж байна шд.

Дарым: Чи шалгалтын дундуур өөр юм бодоод байх шиг байсан.

Би: Аан харин, нөгөө хэдийн хэлсэн юмыг бодоод л... Зүгээр ганц удаа нүдээ аниад зөвшөөрчихдөг юм бил үү?

Дарым: Чи галзуураа юу? Чамайг боож алах гэж байсан новштой үдэшлэгт явна гэж үү?

Би: Тийм л дээ. Гэхдээ намайг хүн гуйхгүй байхад өөр яах юм?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 13 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Fighter who against deathWhere stories live. Discover now