Part 4: Азгүй тэр нэгэн өдөр

8 1 0
                                    

Kyunji's POV:

*Үдэшлэгээс хойш 3 хоногийн дараа өглөө сургууль дээр*

Дарым бид 2 хичээл дундуур цайны газарт хоол идэх гэж байв. Биднийг орж ирэхэд BTS-ынхан хоол идэцгээгээд сууж байв. Тэр дунд тэдний нэг нь унтаж байгаа нь миний анхаарлыг үнэхээр их татаж байв. Нэг л танил хүн.

Бид хоолоо авчихаад ширээндээ суутал Дарым: Чи тийшээ юугаа хараад байгаа юм? Сонирхол татахаар юм байгаа юм уу?

Би: Аан тэр дунд унтаж байгаа хүүхдийг нэг л харсан санагдаад. Чи намайг нэг харсан хүнээ мартдаггүйг мэдэж байгаа биз дээ?

Дарым: За алив хараад хий. (эргэж харах). Аан, Юнги юу? Тэрнийг Мин Юнги гэдэг юм. Энэ жил жоохон ингээд эмороод ч гэх юм уу? Тэгээд байдаг болчихсон. Ноднин бид хэд их нийлдэг байсан.

Би: Тийм үү? Би тэрэнтэй хаана таарсан байж болох вэ?

Дарым: Хоолоо идээд дууссан бол явах уу? Би Жонгүгтай нэг асуудалтай байгаа.

Би: Яасан? Ноцтой юм уу?

Дарым: Зүгээр л эрчүүд хоорондын асуудал.

Би: За за, би тэгвэл гараа татлаа.

Тэгтэл хойноос ДАРЫМАА гэх чимээ гарав. Эргээд харахад Жонгүг байв.

Жонгүг: Өө бас, Кёнжи байжээ.

Би: Тийм ээ, сайн уу?

Жонгүг: Дарымаа үдэшлэгээс яагаад эрт явчихсан юм?

Дарым: Чи яагаад гэдгийг нь мэдэж байгаа.

Жонгүг: Хөгшөөн, одоо тэр асуудлаа мартацгаая аа. Угаасаа тоглоомоор л хэлсэн. Тэгээд ч та 2 үерхдэггүй гээ биз дээ? Тийм биз Кёнжи?

Би: Аан... Тийм ээ.

Жонгүг: Тийм болохоор эвлэрцгээе.(гараа сунгах)

Дарым муухай царайлаад зогсоод л байв. Би тэрнийг тохойгоороо цохиж, амны хайрцгаараа 'гар бариач' гэж хэлнэ. Тэгээд ч нэмэргүй болохоор нь Дарымын гарыг аваад Жонгүгтай гар бариулав. Тэд эвлэрч байхад нь бусад нь ирэв. Тэднийг ирэхэд Жонгүг намайг тэдэнтэй нэг нэгээр нь танилцуулав.

Жонгүг: Юнги хён, манай шинэ найзтай танилц.

Цаанаас нь Юнги гэх унтаж байсан хүүхэд босч ирээд нааш урагш муутайхан хөлөө зөөж байлаа. Энэ нөгөө намайг доромжилж байсан хүн мөн үү? Ингэж бодохтой зэрэгцэн тэр над руу харав. Над руу хараад л харц нь шууд хувьс хийв. Нөгөө унтаа харц нь ширүүн гал дүрэлзсэн харцаар солигдоно. Тэгээд шууд л намайг хана руу шахан хоолойг минь боов.

Fighter who against deathWhere stories live. Discover now