Part 3: Үдэшлэг

8 1 0
                                    

Kyungji's POV:

Энэ ах арай л хэтэрхий юм. За яахав ээ би өрөөнөөсөө гарахгүй, хоол ч идэхгүй байвал яахыг харъя аа. Нэгийгээ үзье Кёнсүү убба!

Доод давхраас Кёнсүү ах: Кёнжи, ээж хоолоо ид гэнэ ээ.

Би: Идэхгүй ээ.

Би тэр үдэшлэгт явахдаа л явна. Хэн юу гэх нь хамаагүй, би явмаар байна. Миний амьдралын эхний бөгөөд эцсийн үдэшлэг ч болж мэдэх болохоор.

Удалгүй гэнэт өрөөний хаалга онгойж хүн орж ирэв. Эргээд хартал Кёнсүү ах байв.

Би: Хнн.(дээшээ хялайж харах)

Кёнсүү ах: За, Кёнжи уучлаарай. Ах нь чамд санаа зовсондоо л тэгж хэлсэн шдээ.

Би: Ммм...

Кёнсүү ах: Одоо гомдохоо болио. Угаасаа чи одоо их өлсөж байгаа биз дээ. Тийм болохоор эвлэрье.

Би: Тэгвэл намайг үдэшлэгт явуул.

Кёнсүү ах: За ойлголоо. Эрхийн балай чинь(миний хамрыг чимхэх). Намайг дийлчихлээ шүү.

Би: Ёооё өвдөж байна.

Кёнсүү ах: За хурдан бууж ирээд хоолоо ид.

Би: За. Би гараа угаачихаад буулаа.

Кёнсүү ах миний өрөөнөөс гарч доошоо буув. Би шууд л Дарым руу зурвас бичив.

Би: Би зөвшөөрөл авчихсан шүү.

Дарым: Би ч гэсэн авчихсан.

Би: Тэгвэл тийшээ явах л үлдэх шив дээ. Үнэхээр их догдолж байна.

Дарым: Гэхдээ нэг юм байна аа.

Би: Тэгээд тэр чинь юу юм?

Дарым: Чамайг миний найз охин гээд бодцон.

Би: Айн? Тэгдэг нь яаж байгаан?

Дарым: Харин юм ярьж байгаад л тийм болчихлоо.

Би: Өө тэгээд би найз залуутай гэж үдэшлэгт очоод ямар нэмэр байна аа?

Дарым: Одоо яахав дээ. Тэгээд болох л байлгүй дээ.

Би: За за. Юу ч гэсэн баярласан шүү. Маргааш ирж хувцас сонгож өгөөрэй.

Дарым: ОК.

Балай юм аа. Намайг найз залуутай гээд очвол хэн надад сайн болох вэ дээ. За яахав. Тэгсэн ч гэсэн би үдэшлэгт явна. Үнэхээр их догдолж байна. Яаж хувцаслах ёстой бол? Манай найз мэдэж байгаа байлгүй дээ.

Fighter who against deathWhere stories live. Discover now