5. Баяртай хүү минь...

722 137 12
                                    

"Уучлаарай... Эгчээ уучлаарай..."

"Яагаад уучлал гуйгаад байгаа юм? Чи аав болох нь байна"

"Уучлаарай..."

Жонгүг газар суучихаад орон дээр суух охины өвөрт нүүрээ наан дахин дахин уучлал гуйн уйлж байв. Харин охин инээмсэглэн үсийг нь илэх аж.

"Тэгээд эцэг нь чи юм уу?"

"Мм"

"Яахав болно оо. Жиён сайн сурлагатай ирээдүйтэй хүүхэд"

Жонгүгийн ээж тийм ч дуртай байгаагүй ба хүчээр мэт ийн хэлээд толгой дохисон юм.

Жиёны гэдэс улам томорсоор л... Энэ хугацаанд Жонгүгийн ээж үргэлж түүнд сайн хандсан ба Жонгүг ч бараг хурим хийх талаар төлөвлөчихсөн байсан аж. Гэвч түүний ээж гэнэт л хачин ааш гаргаж эхэлсэн юм.

"Одоо болно. Чиний үүрэг дууссан. Хүүхэд төрсөн. Тэр хугацаанд ямар нэг санаа зовоох асуудал байгаагүй бүгд чиний төлөө зүтгэсэн. Бүтэн жилийн турш төлбөргүй жаргалтай орчинд хангалттай амьдарсан"

"Эгчээ..."

"Тэгэхээр одоо манайхаас яв"

"Ээжээ!"

"Чи дуугүй байж бай!"

"Хүүхдийг минь ээжгүй өсгөхийг тэгж их хүсээ юу?!"

"Пак Жиён манай гэх бүлд тохирохгүй! Нэр хүнд унагахаас цаашгүй хүүхэд"

"Ээж!!"

"Харин чиний хийх ажил энэ хүрээд дууссан"

Жонгүгийн ээж Жиён руу харан ийн хэлчихээд салхинд гарах хойгуур нь бэлдэж баглаж тавьсан чемондантай хувцсыг нь үүд рүү гаргаад хаячихав.

"Ээж..."

"Өрөөндөө ор Жонгүг!"

"Боль л доо! Гадарлаад байсан юм. Юу болоод ингэж дуртай хүлээж аваад байгаа юм болоо гэж. Гэтэл хүүхдийг минь төрөхөөр хөөж явуулах гээд л ингээд байсан байж!"

"Би хөөгөөгүй. Жиёнд аль хэдийн байр бэлдчихсэн. Их сургууль төгсөх хүртэл нь бүх төлбөрийг нь хийчихсэн. Хангалттай байгаа биз дээ? Үүдэнд жолооч хүлээж байгаа"

Жонгүг хэлэх үггүй болон уучлал эрсэн харцаар Жиён руу ширтэж байлаа.

"Сүүлийн удаа хүүгээ харчихаад явж болно биз дээ эгчээ?"

"Тэг дээ"

Жиён дээд давхар луу гаран унтаж буй Руүныг харахдаа нүдийг нь дүүргэсэн нулимснаас болж олигтой ч харж чадахгүй байгаа даа нулимсаа зүхнэ.

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now