8. Сал!

718 130 10
                                    

"Жонгүг ирж байна" 

Жин Тэхён хоёр ойр хавийн зүйлс ярин алхаж байтал Жонгүг яг урдаас нь ирж байх аж.

"Угаалгын өрөө орцгооё" 

Тэхён Жиний ханцуйнаас татан хажуу дахь хаалгаа татан ортол эмэгтэй байж таарах нь тэр. 

"Уучлаарай андуурчихаж" 

Жин уучлал гуйсаар Тэхёныг чирэн буцаж гарахдаа яг Жонгүгийн өмнө гараад ирэв. 

"Хён"

"Маш их баярлалаа Ким Сокжин" 

Тэхён худлаа том инээмсэглэн ингэж хэлээд Жонгүгийн хажуугаар гаран явахад Жин араас нь дагаж Жонгүг одоо ч юу болсныг ойлгоогүй хэвээр зогссоор байлаа. 

"Гүнзгийрээгүй дээрээ салсан нь дээр дээ. Чамд тохирох хүн биш байсан бололтой"

Ширээгээ дэрлэн хэвтэх Тэхён найзынхаа үглэхийг залхатлаа сонсож байв. 

Цаг орой болж Жонгүг Тэхёныг хүлээж удаан зогссон боловч Тэхён огт харагдахгүй байсаар аль хэдийн явчихсан гэж гадарлан цэцэрлэг рүү явав. 

"Тэхён аав яагаад тантай хамт ирээгүй юм бэ? Түрүү ирээд ганцхан Солхёныг аваад намайг үнсчихээд яваад өгсөн" 

"Ирээд аль хэдийн явчихсан байх нь ээ... Үнэхээр надад л гомдож..."

Жонгүг санаа алдсаар Руүны хувцсыг өмсөж дуусгаад тэвэрч аван цэцэрлэгээс гарав. 

"Бас өчигдөр ойрхон байсан мөртлөө хамт сууж хоол идээгүй. Чимээгүй байгаарай гээд хараад л суугаад байсан" 

Руүны хэлсэн үгэнд Жонгүг таг гацан газар дээрээ зогслоо. 

"Наадах чинь юу гэсэн үг юм?"

"Өчигдөр Жиён эгчтэй хамт байхад Тэхён аав хэдхэн ширээний цаанаас биднийг харж байсан. Би уг нь очих гэж байсан юм л даа. Даанч Тэхён аав зөвшөөрөөгүй"

"Тэгээд л тоож ч харахгүй байсан байх нь... Тэгвэл тэрнээс өмнө?"

Жонгүг бодлогоширсоор гэртээ ирэх ба одоо хүртэл яагаад тэгж аашлаад байсныг нь олохгүй л байв.

Маргааш нь Жонгүг хичээлийн завсраар Тэхёны араас очин гараас нь бариад хаашаа ч юм чирж эхлэв. 

"Хүмүүс хараад байна. Юугаа хийгээд байгаа юм?!"

"Тантай ярилцах хэрэгтэй байна" 

"Надад ярих юм байхгүй" 

"Сонс л доо! Хэдий болтол хүүхэд шиг аашлах гэсэн юм?!"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now