14. Эмээ!

630 120 0
                                    

Тэдний ширээнд хачин эвгүй байдал үүсчихсэн байв.

"Тэгэхээр уулзуулна гэсэн хайртай хүн чинь эрэгтэй байх нь..."

"Та... Уурлахгүй биз дээ?"

"Үгүй дээ. Жаахан гайхсан юм"

"Бас Жонгүгийн хүү Жон Руүн"

"Сайн уу?"

"Сайн. Сайн байна уу та"

Руүн цэцэрлэгтээ багштайгаа мэндэлдэг шигээ мэндэлсэнд Тэхёны аав багахан инээмсэглээд "Өвөө гэж дуудаарай" гэв.

"Таны ажил хэзээ дуусах юм?"

"Арай болоогүй байна аа. Юм идэж байгаад гэр лүү явж бай"

Орой нь Тэхён аавынхаа гэрт очихын оронд Жонгүгийн хоёр хүүхэдтэйгээ дагуулан хотоор зугаалж байв.

"Би өмнө нь Тэгүд ирж байгаагүй юм байна"

"Би ч ирээгүй удчихаж"

Тэд оройжин гадуур явсаар гэр лүүгээ алхангаа юу ч юм ярилцах ба Руүн аль хэдийн унтаад өгсөн Жонгүгт үүрүүлэн явна.

"Ирчихлээ... Ороорой"

Тэхён Солхёныг тэврээсээ буулган гараа сэгсрээд хаалга нээхэд тэр гурав ар араасаа дотогш орцгоолоо.

Тэхёны аав аль хэдийн ирчихсэн байх ба ширээн дээр олон янзын амттан өрж мөн хоол ч хийж байв.

"Өө ирчихсэн үү? Хоол болж байлаа"

"Ааваа хүүхдүүд унтах гээд байна. Хаана унтуулах уу?"

"За байз ор засаагүй юмсан... Миний өрөөнд аваачаад унтуулчих"

"Та яах юм?"

"Учир нь олдоно шүү дээ. Хүүхдүүд унтах гээд байхад яах юм?"

Жэхён сандарсаар өрөө рүүгээ ороход тэд ч араас нь орж хүүхдүүдээ орон дээр нь хэвтүүлээд хөнжлөөр нь хучив.

"Хоол бараг болж байсан юм"

"Зүгээр дээ шууд-"

Тэхёныг яг үг хэлэх гэж байхад нь Жонгүг тохойгоороо нудран дуугүй болгоод "Идчихээд унтана аа. Өлсөж байна"

"Тэг дээ. Одоохон"

"Сэтгэлийг нь бодох хэрэгтэй шдээ. Яаж идэхгүй унтъя гэж хэлдэг байна аа?"

"Өлсөхгүй л байгаа юм чинь"

"Тэгсэн ч гэсэн!"

Тэр гурав оройжин элдэв зүйлс ярин инээлдэж суусаар хэн хэнийх нь нүд анилдах үед унтахаар салав.

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now