16. Гэр бүлийн цаг

602 124 11
                                    

"Солхёнаа аав ирж байна"

"Аль нь?"

"Тэхён аав"

"Баларчээ..."

Солхён яаравчлан үсээ шууж боогоод дүрэмтийнхээ товчнуудыг нямбай гэгч нь товчлов.

Руүн ч үс зүсээ янзлан цүнхнээсээ ном гарган уншиж байгаа дүр эсгэн зогсох аж.

"Ким Солхён!"

Өнгөрчээ...

"За ааваа...?"

Солхён гэмгүй царай гарган инээмсэглэхэд Тэхён нүдээ эргэлдүүлэн эрхий долоовор хуруугаараа духаа массажлаад "Чи надад амласан Солхён! Дахиад хичээлээ тасалж байгаа юм уу?"

"Ааваа би аваад явчихсан юмаа. Солхёныг загнах хэрэггүй"

Руүн Солхёны урдуур орон ингэж хэлэхэд Тэхён урт гэгч нь амьсгаа аваад "Тэгээгүйг чинь мэдэж байна. Битгий худлаа өмөөрөөд бай. Чи тэгэх хүүхэд биш"

"Яагаад дандаа намайг алгасаж Солхёныг загнадаг юм бэ? Би дагуулж хичээл тасалсан гээд байхад"

"Руүнаа..."

"Намайг загнавал аав салаад явчихна гэж айдаг биз дээ? Солхёнаа явъя"

Руүн Солхёныг хөтлөн тэндээс яваад өгсөнд Тэхён юу гэхээ ч мэдэхгүй харсаар хоцров.

"Юу болсон бэ? Яагаад яваад өгөв?"

"Намайг үзэн яддаг юм байна... Руүн надад дургүй байсан юм байна..."

"Та тэднийг дахиад л загнаа юу? Битгий хүүхдүүд загнаад бай л даа... Би яваад дагуулаад ирье"

Жонгүг цааш гүйн хүүхдүүдээ гүйцэж очоод хэдэн үг хэлэх ба гурвуул нэг тэврэлдэн буцаж ирэх аж.

"Муухай хэлсэнд уучлаарай ааваа. Хэтэрхий түргэн аашлачихаж"

Руүн газар ширтсээр Тэхёнаас уучлад гуйхад Жонгүг ч инээмсэглэн тэднийг дагуулан машинаа зүглэв.

"Сайн байна уу? Ким Солхёны аав уу?"

"Тийм байна"

"Аан. Өнөөдөр Солхён хичээлдээ ирээгүй байна. Би сургуулийнх нь захирал байгаа юм л даа"

"Дахиад уу? Уг нь хэлсэн юмсан... Би яриад үзье ээ"

Тэхён утсаа таслан санаа алдахад Жонгүг "Яасан?"

"Солхён дахиад л хичээлээ тасалчихаж"

Тэхён гадуур хувцсаа шүүрэн машины түлхүүрээ халааслаад гэрээсээ гарахад Жонгүг толгой сэгсэрсээр хоцрох аж.

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now