19. Миний найз охин болж болох уу?

581 114 12
                                    

"Hello B*tches~"

"Чи чинь юугаа дуулаад байгаа юм бэ?! Алив буу. Битгий орон дээр үсрээд бай"

"Бас яачихав даа"

"Юуны чинь яачихав даа! Хүүхэд хараал хэлээд орон дээр тонгочоод байхад хэн зүгээр байх юм. Буу буу"

"Ааваа..."

"Хохь чинь шдээ. Хэн чамайг үе мултарсан юманд очоод дурлаадах гэсэн юм"

Тэхёныг цэвэрлэгээ хийж байхад Солхён орон дээр үсрээд янз бүрийн дуу тултал нь чанглаад бүүр залхааж байсан юм. 

"Би ирлээ!"

Тэднийг хэрүүл хийж байхад хүнс цуглуулна гээд гараад явсан Жонгүг нэлээн их юм авсан бололтой Руүны хамт орж ирэх аж.

"Энэ хүүхдээ хар даа! Орон дээр үсрээд л хараал ч хэлж байна"

"Хараал аа? Чи тэгсэн юм уу?"

"Үгүй ээ. Уг нь энэ чинь дуу шдээ. CL ийн Hello bitches ийг мэддэггүй ямар хүн байсан юм бэ ер нь?!"

"Тийм шд. Арай мэддэггүй юм уу?"

"Би кпоп сонсдоггүй"

"Өө... Мэдээгүй юм байна. Саяхан Rollin тавьчихаад бүжиглэж байхыг чинь харсан шүү"

Солхён инээд алдсаар Жонгүгийн араар гүйн ороход Тэхёны нүүр улайн буруу харан зогсох аж.

"Тоглох уу?"

"Тэгье л дээ"

Жонгүг авчирсан хүнсээ Руүнд даатгаж орхиод Солхёны хамт өрөөнд ороод хаалгыг нь хаачихав. 

"Энэ хоёр хэзээ том болох юм бол?"

Руүн толгой сэгсэрсээр хөргөгчний өмнө очин авчирсан зүйлээ янзалж эхлэв.

_

"Ааваа би үхчихлээ шдээ! Яагаад зугтчихаж байгаа юм бэ?!"

"Би ч гэсэн үхэх шахсан. Хар л даа миний амийг"

"Амьдрал дээр ингээд байлдвал орхиод зугтах юм байна л даа"

"Тоглоомондоо л анхаар за юу?"

Утасныхаа тоглоомонд бүүр орчихсон тэднийг Тэхёны чанга дуу л хангалттай болиулж чадна. Яг энэ удаагийнх шиг. 

"Жон Жонгүг, Ким Солхён! Шалаа угаа!"

Тэхёны чийгтэй цэвэрлэгээ дуусч аав охин хоёрын ажил үлджээ. Тэр долоо хоног бүрийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийж тоосноос нь салгадаг аж. 

Тэднийг гэрийнхээ шалаар мөлхөж байх зуур Тэхён Руүнтай нийлэн оройн хоолны ажилдаа орно. Ням гараг бүр тэдний тогтмол хийдэг зүйл энэ. 

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now