21. Салцгаая

657 125 23
                                    

"Юу... Хэлэх гээд байгаа юм?"

"Юу?"

"Гэнэт хүн тэврээд өөр хүн шиг болчихоор чинь хамаг бие арзайчихлаа"

"Байзаарай...? Солхёнд биш чамд л буруу ойлгогдох бололтой шүү. Битгий тэнэг юм бодоод бай. Үнэнийг мэдсэн ч гэсэн нөхрөөсөө салаад чиний араас гүйх хэмжээний тэнэг биш шүү. Гэмшсэндээ л ингэж байна"

"Юу бодсон гэж бодоод байгаа юм? Ална гэсэн ч гэр бүл сүйтгэх тэнэг биш шүү"

"Тэгвэл ингээд сайндах шив? Хүссэн үедээ зочилж болно шүү"

"Баярлалаа гэх ёстой юм байх даа?"

"Би ингээд явлаа. Солхёнд ажил гарсан гээд дамжуулчихаарай. Баяртай"

Тэхён суудлаас босон тэндээс гарч машиндаа суугаад ажлынхаа үүдэнд ирэв.

"Жонгүг хаана байна?"

"Өрөөндөө..."

Тэхён түүний хажуугаар гаран Жонгүгийн ажлын өрөөнд орж ирээд үйлчлүүлэгчийг нь тоолгүй тэврээд авах нь тэр. 

"Хён? Та чинь яаж байна аа? Үйлчлүүлэгчтэй-"

"Түр ярилцаж болох уу?"

"Уучлаарай... Та түр хүлээж байх уу?"

"Тэгье дээ"

"Баярлалаа"

Жонгүг Тэхёны бугуйнаас атган өрөөнөөс гараад коридорийн цонхны хажууд ирэв.

"Юу болсон юм?"

"Салцгаая"

Тэхёны царай төв болж ирэн их л чухалчлан хэлсэнд жонгүг айх гайхах нь зэрэгцэж орхив.

"Юу?"

"Би өнөөдөр Солхёныг бэлтгэлд нь хүргэж өгөхдөө Жүхёнтой таараад ярилцаж суусан юм. Бүгд миний л түрэмгий зан түргэн уураас болж. Би л буруу бодоод үзэн ядаад байж"

"Та үнэнээсээ яриад байна уу?"

"Мм. Орой ирэхэд чинь салах өргөдөл бэлдчихээд байж байя"

Тэхён эргэж ч харалгүй түүнийг орхин тэндээс гарав. 

Өдөржин нэг л сайнгүй явсан Жонгүг гэртээ орохоос ч айж байв. 

Тэгээд орох гэснээ болин хаалганыхаа үүднээс буцан гудамж уруудсаар нийтийн буфет олон дотор нь суулаа. 

Нэг шил сөжү даруулга ч үгүй хоосолж орхиод буцаад явахдаа гэртээ ороод уйлж унжилгүй гарын үсэг зурж орхиод гарна гэсэн бодолтой байв.

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now