Дасалт

129 15 1
                                    

Бүтэлгүй дурлалын гол дүрийн жүжигчин🥺
Бүтээгүй үерхэлийн хамгийн гол буруутан🥀

Чамтай уулзахаар зорьсон газраа ирсэн ч хаалгын таталгүй шилэн кафены гаднаас эргэн алхах би. Хүчтэй түнхэлзэх цээжээ дарах ч хэдэн буудал гүйсэн болохоор ч тэр үү? Тийм ч амархан амьсгал тогтворжихгүй бололтой. Өөрийгөө энэ хүртэл яаж гүйж ирснээ бодохоор цээж хүндүүрлэх ч инээмсэглэл нүүрнээс салсангүй. Магадгүй дассаных юм болов уу?

Гэрийн босгоор давсан даруйдаа хамгийн түрүүнд нүдэнд туссан газраа тэрийн хэвтэнэ. Одоо хангалттай гэсэн мэт л хамаг бие минь сулбайн хөдлөхийг ч үл хүсэх. Эргэн тойрноо ажиглавал хав харанхуй агаад анир чимээгүй цагны чак чак хийх дуунаас өөр зүйл үл сонсогдоно. Энэ үед л би яагаад өөрийгөө азгүй мөн ганцаардмал нэгэн гэдгээ мэдэрдэг юм шиг. Цагны дуу, хааяадаа тор тор хийх карантны усан дуслаас өөр хань болох нэгээхэн зүйл ч энэ гэрт алга.

Хаалганы код хийх чимээ дуулдах ч надад хамаа алга зүгээр л нүдээ аниад унтахыг илүүд үзнэ. Учир нь тэр хүнээс өөр энэ гэрт ирэх хүн байхгүй шүү дээ.

"Яагаад хэлсэн газарт цагтаа ирээгүй энд ингээд байж байгаа юм" тэр хажууд суун ийн хэлэх ч тайван биш байгааг нь би мэдэж байлаа.

"Зүгээр л очихыг хүсээгүй юм" хажуугаас нь холдохыг хүссэн хүсэлдээ босох гэсэн ч түүний хүчтэй таталтанд хойш савж орхив.

"Залхаж байна. Бүх зүйлээс чиний энэ утгагүй яриа, хөгийн үйлдлээс чинь ч хүртэл. Яагаад зүгээр л намайг орхиод тэр эмэгтэй рүүгээ явж болохгүй гэж" түүнийг цоолох мэт ширтсээр тайван бөгөөд намуухан хэлэх ч түүний ёжтой инээмсэглэл миний дотрыг сийчиж, зүрхийг минь хэдэн хэсэг тасар татах шиг санагдах нь аймшигтай.

"Ганц л шөнийх" энэ л хариулт тайван байсан сэтгэлд минь гал дүрэлзүүлж, нүдэнд минь гомдлын нулимс, хорсол хийгээд зэвүүцэл төрүүлнэ. Яаж эдгээр үгс зүгээр л урсаад гарчихдаг юм бол. Харуусал харамсал үгүйгээр.

"Аан тийм байсан байх нь ээ" жинхэнэ өөрийгөө нуун байж худал инээмсэглэлийн багыг зүүх амаргүй бас ганцаардмал гэдгийг та нар мэдэх үү? Хэн ч миний жинхэнэ төрхийг харах боломжгүй гээд бодох төдийд өөрөөрөө бас бахархах шиг. Учир нь би дэндүү сайн жүжигчин. Хэн нэгэнд харуулахыг хүсээд яана гэж би чинь энэ дэлхийд орь ганц, ганцаардмал нэгэн шүү дээ.

Түүний өөдөөс харж зүрхэлдэггүй ч энэ удаад зориглон байж харсандаа би дотроо өөрийгөө хараана. Ширүүн харцтай нь нүүр тулахдаа хэлэх үгээ мартаж орхих шиг хамаг бие дагжин чичирч, айдас гэгч биеийг минь бүрхэн авахыг мэдрэнэ. Хэзээ энэ хүнээс хайр гэдэг зүйлийг мэдрэх бол. Магад үгүй хэзээ ч энэ насандаа мэдрэхгүй байх л даа. Учир нь энэ чинь өнчин хайр шүү дээ. Анхнаасаа л тийм мэт санагдаж ирсэн.

Lã ŚołitüdiñéWhere stories live. Discover now