Ганцаардал

78 12 0
                                    

Ганцаардал дотроос чинь мэрж, махыг чинь хэмлэж, ясыг чинь үйрүүлнэ.

Чиний тухай бодолдоо автаад аль хэдийн шөнө дунд болгочихож. Орондоо ороод унтахыг хүсэх ч нойр минь чам руу хийсээд өнгөрсөн дэх дурсамжинд минь хүлэгдчихсэн бололтой. Тааз ширтэн хэвтэхдээ бидний жаргалтай байсан өдөр хоногууд толгойд минь зурвасхийн орж ирэх нь тэр.

Кафед очилгүй хэд хоносон ч дадал болсноороо хөл минь өөрийн эрхгүй л кафен хаалгыг зүглэнэ. Энэ удаад кафегаас нэг л өөр мэдрэмжийг авах нь тэр залуугаас болсон юм болов уу? Илүү дулаахан агаад ганцаардлаас минь түр ч атугай холдуулах шиг санагдан нүүрэнд минь бага ч болов инээмсэглэл тодруулна.

Текны урд очин захиалгаа өгөх гээд дээш харахдаа золтой л хойш саваад уначихсангүй.

"Сайн уу? Уулзалгүй удаж шүү. Чамайг ирэхгүй болохоор ажлаасаа гардаг юм билүү гэж бодож байлаа" гэсээр өөдөөс минь мишээн зогсох залуу. Үнэхээр яачихсан хүн юм бэ?

"Яахаараа ажлаасаа гардаг юм" амнаасаа гаргасан үгэндээ өөрөө ч гайхсан би түүний зүг ширтэхэд тэрээр туулайн шүд гарган ярзайтлаа инээсээр "Чамтай илүү дотно болох боломж минь энэ юм шиг санагдаад гэхдээ ойрын өдрүүдэд ирэхгүй болохоор чинь л" гэсээр толгойгоо маажина. Би юу гэхээ мэдэлгүй захиалгаа өгөх гэхэд

"Чамайг хар кофенд дуртайг мэднэ л дээ. Гэхдээ байнга уугаад байвал биеэнд чинь муу. Энэ удаад миний бэлдэж өгөх кофег уугаад үз" гарт атгуулах кофег нь барьсаар түүний зүг харвал тэр юу ч дуугаралгүй зүгээр л өөдөөс минь инээмсэглэн зогсоно.

"Хээе Күүкий дараагийн хүнийхээ захиалгыг аваачээ" гэхэд л би өөрийгөө олон хүний өмнө зогсож байгаагаа анзаарлаа. Тэгээд хоолой засан явах гэтэл:

"Ингээд л явах гэж байгаа юмуу? Өнөөдөр нөгөө суудалдаа суухгүй юмуу" хэмээн суудаг сандал руу минь заавал тэнд хүнтэй хэмээн тэмдэг тавьсан харагдана. Би нүдээ бүлтийлгэн түүний зүг хариулт нэхэн ширтлээ.

"Чамайг ирэхэд суух суудалгүй байвал харах боломжоо алдах юм шиг санагдаад тэгээд л суудлыг чинь харж байсан юм" илэн далангуй нуух зүйлгүй хариулах нь яг л миний эсрэг тал шиг юм. Арван долоон жилийн турш бүхнээ дотроо тээн хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэж ирсэн миний хувьд тэр үнэхээр эсрэг юм. Нийтэч зангаараа бусдыг өөртөө татаж, олон хүний анхаарлын төвд байдаг энэ залуу надаас хэдэн мянган бээрийн цаана байгаа мэт тийм л хол санагдана.

Lã ŚołitüdiñéWhere stories live. Discover now