Өнгөрсөн

90 12 1
                                    

Яг одоо л мэдэрч байна... хүн гэгч хэр сул дорой гэдгийг... хүн хүн дундаа би дэндүү сул дорой юм.

Цэвэр агаараар уушгиа дүүртэл амьсгалаад тэнгэр өөд ширтвэл гунигийг минь үргээж, ганцаардлыг минь хуваалцах гэсэн мэт ганц сар л өөдөөс минь ширтэн байна. Эсвэл ганцаардлыг минь улам мэдрүүлэх гэж ганцаар тэнгэрт мандсан юм болов уу? Өнгөрсөн дэх бүхий л дурсамжыг минь нэхэн сануулах гэсэн юм болов уу?

Бүх зүйлс маш хурдан агаад нүд ирмэхийн зуур болоод өнгөрчихсөн байх юм. Түүнтэй анх уулзсан мөчөөс өнөөдрийг хүртэлх бүх өдөр яг л зүүд зэрэглээ мэт. Зүгээр л нүдээ аниад өнгөрөх тиймхэн хугацаа.

Чамаас салаад хэдхэн хонож байгаа ч зүрхэндээ аль хэдийн санаад эхэлчихсэн байх. Яг л тал зүрхээ зүсээд өгчихсөн мэт хоосон мэдрэмж дотрыг минь дүүргэнэ. Чамтай байхдаа ганцаардлаас түр ч атугай холддог байсан ч хэдхэн хормын дараа гүн бодолдоо идэгдэн чамайг дэргэд байгааг ч мартаж орхидог байж билээ.
Урьдны сул дорой, зожиг Пак Жимин. Чамтай учирсан ч ганцаардал намайг тийм ч амархан тавьж явуулаагүй. Чи дэргэд хэдий ч ганцаардал намайг тэвэрсэн хэвээр байдаг байсныг, инээмсэглэлийнхээ ард гунигаа нуун чиний өөдөөс харахдаа чамайг бүхнийг мэдээсэй гэж хүсэхдээ нүд рүү чинь цоо ширтдэг байсныг. Гэхдээ чи өөрийнхөө жаргалд намайг хөнөөж орхисон. Бага багаар итгэлийг минь алдахдаа хайрыг минь ч бас аваад явчихсан.

Бидний анх уулзсан кафе. Сэтгэлд дулаахан мэдрэмжийг өгдөг энэ кафед би өдөр бүр ирэх дуртай байж билээ. Чамайг өөр нэгэнтэй сууж байхыг харах хүртлээ.

"Уучлаарай чиний хажууд сууж болох уу? Энд чиний урд суудлаас өөр сул суудал алга" хажууд хүн ирсэнийг ч анзаарах сөхөөгүй хэт их бодолдоо автан гадаах орчиныг ажиглан суух намайг гүн бодлоос минь салгаж орхив.

"Сая юу гэсэн бэ?" Юм бодож байгаад юу гэснийг нь сонсож чадаагүй би түүнээс дахин лавлан асуулаа.

"Чамтай хамт сууж болох уу гэсэн юмаа" түүнийг ингэж хэлэхэд л би эргэн тойрноо ажиглавал кафе хүн ихтэй хөл хөдөлгөөнд орсон үзэгдэнэ. Арай л их бодолд автаад суучихсан бололтой.

"Тэгдээ" дахин гадаах орчиныг ажиглахаар цонх руу харсан ч түүний над руу сунгасан гарыг олж харлаа. Гайхан түүний зүг харвал амандаа ямар нэгэн юм үглэсээр дахин гараа над руу сунгах нь тэр.

"Уучлаарай нэрээ хэлэх дургүй байгаа бол би хүчлэхгүй ээ. Гэхдээ чамтай эртнээс танилцахыг хүсч байсан юм" гэх үгэнд нь би түүн рүү гайхан ширтлээ. Анх удаагаа хүнээс ийм үгс сонсож байгаа болохоор илүү их гайхсан юм болов уу?

Lã ŚołitüdiñéWhere stories live. Discover now