Тэр нэгэн

53 11 1
                                    

~Шалтгаангүйгээр..зүгээр л хайртай гэдэг нь өөрөө шалтгаан...

Эзэнгүй хоосон гэр. Хэн ч энэ гэрт амьдардаггүй мэт хүйтэн агаад хов хоосон. Унталганы өрөөний буланд хэн нэгэн толгойгоо барин ямар нэг зүйлийн талаар нухацтай бодон сууна. Үе үехэн гунигтайгаар санаа алдах нь түүнийг ямар их эргэлзэж байгааг илтгэх мэт. Түүний утас дахинтай дуугаран харвал танихгүй дугаараас ирэх гучин дөрөв дэх дуудлага. Дуудлага тасран харанхуй өрөөнд чив чимээгүй байдал ноёрхон түүний хүндхэн санаа алдалт л өрөөг дүүргэнэ. Нэлээдгүй хугацааны дараа тэрээр удаан суусан газраасаа босон хажуудаа байх утас руу харсаар дахин нэг удаа санаа алдлаа.

Түүнтэй хамт амьдардаг байсан хуучин гэр. Хамгийн сүүлд эргэж ч харалгүй түүнийг орхиод одсон энэ газарт би дахин ирнэ гэж огтхон ч бодсонгүй. Хэзээ ч ирэхийг, хэзээ ч эргэж харахыг хүсээгүй юмсан.

Түүнийг мартсан гэж өөртөө итгүүлсэн ч сэтгэлийн минь гүнд түүнийг гэх бяцхан оч байсан бололтой. Тархи зүрх хоёр дахинтай зөрчилдөж, эргэлзээн дунд төөрч орхисон. Гэхдээ түүнийг харахыг хүссэн жаахан хүсэлдээ хөтлөгдөн одоо гэрийнх нь үүдэнд хонхыг нь дарах эсэхдээ эргэлзэн зогсоно. Намайг хараад яг яах бол баярлах болов уу? Үзэн ядах болов уу?

Ер нь би түүнд үзэн ядуулах яг юу хийсэн билээ. Тэр биш би л түүнийг үзэн ядаж, харааж зүхэх ёстой хүн нь биздээ. Гэхдээ яагаад ийм хөгийн мэдрэмж төрөөд байгаа юм бол оо. Дотроос минь нэг юм зулгаагаад орохыг хориглоод байх юм.

Зориглон байж дарсан хонхны чимээ яг л зүрхэнд цочироо өгөх шиг дахин хөдөлгөөн хийлгүй хаалга онгойхыг хүлээн зогсоно. Гэвч хүлээсэн хүн минь бус өөр нэгэн хаалга тайлан өгөхөд юу хэлэх гэж байснаа мартан таг гацаж орхив.

-Сайн байна уу? Хэнтэй уулзах гэсэн юм бол гэх түүний хоолой намайг бодлоос минь салгаж, яах гэж ирсэн шалтгаанаа саналаа.

-Юу юу л даа Жон Жонгүүг байгаа юм болов уу? тэрээр толгой дохин цааш алхсаар

-Жонгүүг аа чамтай хүн уулзы гэнэ ээ гэсээр унталганы өрөө рүү орчихов. Энэ хэдэн секунтэд ганцхан энэ хүнийг хэн болох талаархи бодол толгойноос минь гарсангүй. Гэхдээ одоо надад хамаагүй биздээ. Түүний хажууд хэн байх, хэнтэй уулзаж, хамт амьдрах нь. Тэгэхээр тэр зүгээр байгаа байх нь Тэхён зүгээр л сүржигнэсэн бололтой. Эргэж харан алхах гэтэл танил гар гарнаас минь зуурсаар өөр лүүгээ харуулж орхив. Түүнийг хараад л би шууд уулга алдаж орхисон юм. Царай нь цонхийж, үс нь сэгсийн байдгаараа өрвийсөн харагдана. Сахал нь ургаж, өнгө зүсээ алдчихсан, хагдарч гүйцсэн ургамал шиг. Уруул нь хатаж, хэдэн хоног унтаагүй юм гэмээр нүднийх нь дор хөх толбо үүссэн харагдана.

Lã ŚołitüdiñéWhere stories live. Discover now