03

499 98 9
                                    

Магад энэ бүгд ердөө л ...

Чамд солиортлоо донтсон миний буруу биз .

Дүрэмт хувцсаа өмсөн үүдний өрөөнд аавыг хүлээн зогсов. Өнөөдөр ч бас том том ширхэгтэй цас хаялсаар л байх аж. Тэр хүнийг ирснээс хойш өдөр бүр цас орж байна. Тийм болоод ч тэр үү түүний байгаа цаг хугацаа бүр нэг л зэврүүн хүйтэн санагдах шиг.

Өчигдөр би яагаад ч юм түүний хэлж өгсөн аяыг тоглож дуусмагцаа зугтаж байгаа амьтан шиг л үг хэлгүй хөгжмийн өрөөнөөс гараад явчихсан байв. Яагаад ч юм надад түүний хажууд удаан байх л юм бол би хэзээ мөдгүй хүчээ алдаад сөхрөөд уначих мэт санагдсан хэрэг.

Тэр ямар нэгэн онцгой зүйлтэйг би мэдэрч байв. Харин тэр онцгой зүйл хамаг хүчийг минь барж цээжинд минь ямар нэг зүйлийг дүүргэж байх шиг.

- Сайхан дүрэмт хувцас байна.

Ард минь гэнэт гарсан хоолойгоор цочин эргэж харвал тэр аяга кофе уун тун л тухтайхан зогсоно. Өнөөдөр тэр цагаан өнгийн сорочикон цамц өмсөж энгийн шулуун хар өмд өмсжээ. Нүд нь өнөөх л янзаараа үзэсгэлэнтэй харагдах бөгөөд тэр зүүх ёстой үнэт эдлэлээ ч мартаагүй харагдана.

- Баярлалаа. Гэхдээ надад лав таалагддаггүй юм.

Гэсээр би түүний нүдрүү харахаас зугтан харшийн цонхруу харлаа. Харин тэр тун сониучирхангуй толгойгоо гэлжийлгэх нь нүдний минь буланд харагдана. Тэгээд урагш нэг алхан сул байх гараараа дүрэмт хувцасны минь захыг янзлах аж.

Түүний аварга том очир алмазан бөгж зүүсэн баруун гар нь цамцны минь захыг янзлахдаа санаандгүй хүзүүнд минь шүргэж орхив. Хамаг биеэр минь тог цохих шиг болж би дотроо сандчин үсчиж байсан ч гаднаа ил гаргалгүй хоосон төрх гарган зогсоно.

- Яагаад дургүй гэж? Чамд үнэхээр сайхан л зохиж байна шүү дээ.

Гэсээр тэр надруу ширтэх аж. Харин би одоо ч хамаг биеэ чангалсан хэвээр юу хэлэхээ мэдэхгүй харцаа буруулан зогслоо. Түүний гарны арьсны ердөө хэсэгхэн газар л хүзүүнд минь шүргээд өнгөрсөн байтал миний тархинд байсан үгс бүр хаашаа ч юм хийсээд одчих шиг санагдсан хэрэг.

Танхимын урт өндөр шатнаас аавын бууж ирэх чимээ дуулдах үед би эцэст нь нэг санаа алдан биеэ суллаад надруу ширтэн зогсох түүнрүү эгцлэн харлаа.

- Зүгээр л хэтэрхий уйтгартай загвартай санагддаг юм. Би хоосон уйтгартай зүйлсэд дургүй. Надад гоёл чимэглэлээр дүүрэн чамин юмс таалагддаг юм.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now