21[End]

639 86 25
                                    

- Жон ноёнтон та гараа түр өргөж байгаач.

Туслах эмэгтэйчүүдийн нэг нь ийн хэлэх үед би гараа алдаллаж зогсонгоо толины тусгалд өөрийгөө ширтэн зогсоно. Дөнгөж саяхан хийж дууссан үнэтэй чамин хослолыг тэд надад тун л болгоомжтой өмсүүлэх аж.

Гадуурх хүрмээ өмсөж дуусан эрвээхий зангиагаа янзлаад би эгцрэн зогслоо.

Арван наймдугаар зууны эртний Америкийн язгууртан ханхүүчүүдийн өмсдөг байсан шиг тийм л чамин хослол аж. Зах ханцуй энгэр хэсгээр нь улаан өнгийн очир эрдэнэ шигтгэж алтлаг хүрээгээр чимэглэсэн гял цаг хувцсаа би чимээгүй л ширтэнэ.

Засаж янзалсан үс зүүсэн үнэт эдлэлүүд.

Би огт өөр хүн шиг болжээ. Яг л жинхэнэ Жон гэр бүлийн лидер гишүүн шиг. Магад Жон гэр бүл угаас ийм чамин чинээлэг хүмүүс байсан биз. Би тэрийг нь өнөөдөр л, цэнгүүн болох энэ өдөр л анзаарч байгаа бололтой.

- Та үнэхээр гайхалтай харагдаж байна. Өөртөө итгэлтэйгээр сонголтоо хийгээрэй.

Өрөөнд орж ирсэн танил нэгэн ийн хэлэх үед миний үхмэл харц сэргэн би асрагч Алисоныхоо зүг харна. Олон өдрийн дараа тэр над дээр ирсэн нь энэ аж.

- Бурхан минь. Алисон би таныг маш их санасан. Хаана байсан юм бэ?

- Яг эндээ л байсан Жонгүка. Чамд ойртож болохгүй гэсэн тушаалтай байсан болохоор хэцүү үед чинь хамт байж чадсангүй. Уучлаарай.

Гэсээр тэр тайван гэх чинь инээмсэглэнэ. Сүүлд харснаас хойш үл мэдэгхэн үрчлээ сууж цэнхэр нүд нь сааралтжээ.

- Би ойрын хэдэн өдөр үнэхээр их будилсан.

Гээд би түүнрүү харах үед тэр үүднээс миний зүг алхан толины өмнө ирэн зогслоо. Тэгээд намайг толинд харуулан тусгалруу минь бахархан ширтэнэ.

- Чи Жон гэр бүлийн бахархал юм шүү Жонгүка. Хэдэн зуу хэдэн мянган жилийн турш энэ гэр бүлд чам шиг ийм хүн тун ховорхон байсан.

- Над шиг ийм гэж?

Гэсээр би эргэлзсэн харцаар толины тусгалд байх Алисон асрагчийн зүг тээнэгэлзэн харлаа.

- Тайван сэтгэлтэй хүн. Ийм хүн Жон гэр бүлд нэг их байгаагүй. Тэд бүгд л эд хөрөнгө эрх мэдлийн төлөө насаараа суралцаж илүү ихийг хүсдэг. Ингэлээ гээд тийм муухай муу биш ч гэлээ тэд нарын дэргэд чи хавь илүү нь л чамайг онцгой болгож байгаа юм. Тэд ч үүнийг мэддэг болохоор одоо харшид Жон гэр бүлийн шилдэг гэсэн бүх хүн бүрэн цугларчихаад чиний хийх сонголтыг таамаглах гэж хичээж байгаа юм.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now