10

330 86 5
                                    

Хайрыг тодорхойлж ойлгож чаддаггүй байсан.

Харин чи надад хариултыг нь мэдрүүлэх шиг л болсон.

Аа, хайр гэж энэ байх нь.

Ийм бодол зурсхийж эхэлж байсан ч гэлээ...

Чи яагаад бүхнийг нураачихсан юм бэ?

***

- Энэ байж ээ.

Жон гэр бүлийн дурсгалын бунхны урд зогсоод би гайхширч ширтэн ийн хэлнэ.

- Үнэхээр сүрлэг байгаа биз?

Гэсээр Тэхён урд минь сүндэрлэх өнөөх дурсгалын бунханг тойрон алхана.

Өндрөөрөө бараг л гурван метр бас л ямар чулуугаар хийгдсэн нь мэдэгдэхгүй том хөшөө байх аж. Үл мэдэх чулуу үнэхээр хачин өнгөтэй бөгөөд энэ өнгийг ч бас чухам ямар гэж нэрлэхээ мэдэхгүй юм.

Цэнхэр ч юм шиг, ногоон ч юм шиг тийм л ойлгомжгүй холилдсон өнгө аж. Харин дурсгалын чулуун дээр бүх Жон гэр бүлийн толгойлогчдын нэрийг чамин үсгээр сийлэн бичсэн харагдана.

"Жон Үнсог 1870-1925
Жон Жэүг 1956- 1980"

Гэх мэтчилэн дуусашгүй урт жагсаалт үргэлжилэн байх аж. Би чимээгүй л өнөөх дурсгалын бунханруу гайхширан ширтэнэ. Яагаад ч юм харшид байхад намайг ороодог тэр мэдрэмж энэ чулуунаас мэдрэгдэх аж.

Гэр бүлийн зургуудыг харж байх үедээ би үргэлж л нэг сүрлэг зүйлийг мэдэрдэг байж билээ. Тэр сүрдэм мэдрэмж энэ чулуунаас хүртэл мэдрэгдэх юм.

- Энд миний нэр ч бас бичигдэх байх даа. Гэхдээ зай байхгүй юм шиг байна.

Гэсээр би нэгэнт дүүрч орхисон өндөр том хөшөөрүү ширтлээ. Харин Тэхён миний хажууд ирж зогсон хөшөөрүү  харна.

- Зай гарна аа Жонгүк. Учир нь энэ хөшөө ургадаг юм. Гайхмаар нь гэр бүлээс хэн нэгэн хүндэт хүн нас барах үед чулуу өөрөө ургаж зай гаргаж өгдөг. Энэ жагсаалтад чи багтах үгүйг хөшөө шийднэ.

Гээд тэр бишрэнгүй харцаар хөшөөг ширтэх бол би сонссон зүйлдээ гайхшран түүнрүү харна.

- Байж боломгүй юм.

Гэсээр хий л ангайх бол Тэхён намайг шоолж инээн толгой дохих аж.

- Харин тийм. Үнэхээр байж боломгүй гэж бодсон ч үнэн юм билээ. Хэрвээ чи бусдын хүндлэлийг хүлээж зөв амьдарч чадсан бол хөшөө чамайг өөр дээрээ хүлээж авна. Харин гэр бүлийн нэрийг гутааж арчаагүй амьдарсан бол чамд ганц ч үсэгний зай гаргаж өгөхгүй.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now