16

294 80 5
                                    


Kim Taehyung

Өөрийн байх ёсгүй газраа байгаагаа мэдрэх ч тэндээс явж чадахгүй байх...

Хийх ёсгүй зүйлээ хийж байгаагаа ухаарах ч зогсоож чадахгүй хийсээр байх...

Болихыг эсвэл орхихыг хүсэвч больж эсвэл орхиж чадахгүй түгжигдсэн жараахай шиг эргэлдэн сэлэх бөглүү мэдрэмж.

Ухаан орсон цагаасаа л хойш би энэ мэдрэмжүүдийг тээсээр л ирсэн аж. Том харшид үүрд түгжигдчихээд хаашаа ч явж чадахгүй бачууран суух золгүй гунигтай амьдрал.

Бүхнийг цэгцлэхийн тулд 1888 онруу эргэн нэг харсан минь дээр биз ээ. Эргэж харахаас эмээдэг бодох төдийд л сэтгэлийг минь урдаг тэр л цаг хугацаа энэ аж.

1888 он.

Би түүнийг алдаж, тэр намайг алдаж, би гэр бүл аз жаргал гэгчийг  бүрэн мартсан тэр л цаг хугацаа.

Дайны хөл тасраагүй үймээн самуунтай цаг үе байлаа. Хууль дүрэм дөнгөж л цэцэглэж, хүмүүс хүн чанар энэрэнгүй сэтгэлийг ховорхон үзүүлдэг үе.

Би Жон гэр бүлийн цайзад азаар ч гэх үү золоор ч гэх үү бага хүүгийнх нь хувиар амьдардаг байлаа. Товч бөгөөд тодорхой тайлбарлаваас Жон ноёны хамгийн хайртай найз бас албатынх нь хүү би байсан юм.

Ээж минь харийн энгийн эмэгтэй байсан бол аав минь унаган Солонгос хүн байв. Багаасаа л гадаад төрхөөрөө адлуулж ирсэн надад магад тэр л цайз хамгийн том орогнох газар байсан биз.

Хэцүүхэн цагийг туулж ирсэн ч гэлээ нэг л өдөр миний амьдрал орвонгоороо эргэчихсэн.

Дайны хөлд аав минь нас барж, харин ээж минь хүнд өвчнөө дийлэлгүй араас нь явж орхисон аж. Хайртай албатынх нь ганц хүү учир Жон ноён намайг өөр дээрээ авч төрсөн хүү шигээ л өсгөсөөр ирсэн нь тэр байв.

Зүгээр л үхэг гээд хаячихаж болох байсан ч гэлээ Жон гэр бүл энэрэнгүй бас хүнлэг байсан нь надад том аз болоо биз ээ.

Тэгэж л би түүнтэй уулзсан.

Жон Сүхёг.

Жон гэр бүлийн ганц хүү, зэвсгийн эрдмийг ч бичиг үсгийн эрдмийг ч төгс эзэмшсэн ухаан төгөлдөр хүнлэг тэр нэгэн. Уужуу сэтгэлтэйн дээр уур уцааргүй тайван нэгэн байсан.

Анх удаа.

Магад би анх удаа л түүн шиг нэгэнтэй учирсан биз.

- Чиний нүд ямар хөөрхөн юм бэ? Очир эрдэнэ шиг л гялалзаад байх юм.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now