08

317 86 5
                                    

Нэг эсвэл хоёр?

Бидний дунд байх тэр зай хэдэн алхамтай дүйцэх бол?

Чи эсвэл би?

Хэн нь урагш алхаж нэгэндээ ойртох хэрэгтэй бол?

***

- Итгэж чадахгүй нь Жонгүк.

Урт хар даашинз өмсөж бууралтсан цагаан үсээ жимбийтэл нь боосон ширүүн төрхтэй Кан хадагтай надруу хүйтэн гэх чинь ширтсээр ийн хэлэх аж. Харин би чимээгүй л төгөлдөр хуурын даралт дээр байх гарлуугаа харан сууна.

- Чамайг надтай надгүй бэлтгэлээ сайн хийж байгаа гэж бодсон юмсан. Гэтэл саяны сонссон ая яг юу байв аа? Ямар ч эмх замбараа уран нарийн нугалаа алга! Өчүүхэн ч мэдрэмжгүй хий цуурайтсан хоосон зүйл!

Гэсээр тэр нотны дэвтрээ хажууханд байх ширээлүү тун цухалдангуй шидэх аж.

Кан хадагтай бол миний гэрийн багш байлаа. Ахлах сургуульд орсон цагаас минь л хойш надад багшлаж байгаа бөгөөд зааж буй арга барил нь нэлээдгүй хатуу хүн аж. Тиймдээ ч би төгөлдөр хуур тоглож байхдаа цор ганц түүний л өмнө алдаа гаргахаас үхтлээ айдаг байв.

Гэтэл өнөөдөр айдас минь биелчихсэн хэрэг.

Би дэндүү олон алдаа гаргачихсан. Ганц алдаа ч биш тоглосон ая минь үнэхээр л түүний хэлсэн шиг мэдрэмжгүй хоосон зүйл байсан аж.

- Бэлтгэл огт хийгээгүй юм уу?

Тэр элгээ тэвэрч зогссоор ийн асуух үед би хий л толгой сэгсэрлээ.

- Өдөр болгон хийж байсаан хадагтай.

- Тэгвэл яагаад ийм муу байгаа юм? Юу чамайг ингэтэл чинь сатааруулчихаа вэ?

Гэсээр тэр үнэхээр л гайхсан байртай асуух аж. Харин би эцэст нь нэг толгойгоо өргөн ханан дээр байх гэр бүлийн зурагруугаа харав.

Угтаа би төрсөн цагаасаа л хойш төгөлдөр хууранд хайртай байсан гэхэд болно. Юу юунаас илүү энэ л хөгжим анхаарлыг минь татаж би хэнээс ч илүү энэ хөгжмийг хайрладаг байсан хэрэг.

Багаасаа л хойш дэлхийн шилдэг хөгжимчин болохыг мөрөөддөг байлаа. Аав ээж хоёр минь ч миний мөрөөдлийг бүрэн дүүрэн дэмжиж хүссэн болгоныг минь хийлгэдэг байсан юм.

Энэ бүхнийг хураан хэлвээс би амьдралдаа ганц ч удаа хөгжим тоглож байхдаа сатаарч одоо байгаа шигээ төгөлдөр хуурыг умартаж орхидоггүй байсан хэрэг.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now