09

336 81 14
                                    

Би чиний цас.

Чи миний бороо.

Нэг дор оршихгүй ч,

Бидний гарал үүсэл нэг.

***

- Асуултын хариуг бүгд л тэндээс олж байсан шүү дээ.

- Хаанаас?

- Мэдээж хэрэг Жон гэр бүлийн бунхнаас.

Тархинд цуурайтсан харилцан яриагаар би яг л өндөр дээрээс унаж байна гэж зүүдлээд цочиж сэрж байгаа мэтээр сэрэв. Гэтэл яг тэр мөчид өрөөнд минь байдаг том номын тавиур дээрх номууд эмх цэгцээ алдан унах юм гэнэ.

Яг л хэн нэгэн хэргээр шидлэн унагаж байгаа мэт пид пад хийсээр үнгэгдэн ойчно.

Өнөөх хачин мэдрэмж одоо мэдрэгдэж байгааг би анзаарлаа. Бүх мэдрэхүй минь соргог болчихоод нэг л зүйлрүү анхаарахыг хичээх шиг тэр мэдрэмж.

Биеэ суллан сууваас харц минь газар хөглөрөн унасан номнуудруу л чиглэх ажээ. Энэ удаад гэвч би айж тэвдэж цухалдсангүй. Харин ч хачин тайван байх юм гэнэ.

Угтаа бол жаахан ч болов айх ёстой ч би энэ удаад чимээгүй л санаа алдаад орноосоо бослоо. Тэгээд газар эмх замбараагаа алдан унасан номуудаа буцаан өрөнгөө бодол болно.

Өчигдөр Тэхёнтой хамт төгөлдөр хуур тоглосноос хойш би нэг л тайван болчихсон мэт санагдана.

Нэг үгээр хэлвээс...

Тэр надад тайтгарлыг өгсөн хэрэг.

- Өглөөний мэнд Жонгүк.

Ширээнд ирж суумагц ээж өдөр бүр байдаг шигээ инээмсэглэсээр ийн хэлэх аж. Би хариу мэндэлсээр Алисоны бэлдсэн хоолыг амтархан иднэ.

Харц минь байсхийгээд л ширээний нөгөө талд суух түүн дээр тусаад байх юм гэнэ.

Халбага сэрээгээ тун эвтэйхэн барьчихаад үнэхээр л цэмцгэр хооллох тэр нэгнийг би харахгүй байж чадахгүй аж.

Яагаад гэдгээ мэдэхгүй л юм. Гэсэн ч надад түүнийг харах хангалтгүй мэт санагдана.

Тэр чимээгүй л хоолоо идэнгээ түүний зүг харах надруу харлаа. Эцэст нь нэг харц тулгарсандаа би жаахан хүүхэд шиг хөөрөн баясаж байгаагаа мэдрэв. Тэр өнөөх сайхан нүдээрээ миний зүг чимээгүй ширтсээр хөнгөхөн инээмсэглэн харцаа буруулах аж.

Нүднийх нь ойролцоо байдаг тэр мэнгэ ингээд ширтэлцэх мөчид хачин сайхан харагдах юм гэнэ.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now