17

314 81 9
                                    

Би бүх зүйлсийг үзэн ядаж байна. Харшийг, гэр бүлээ, гадаах цаг агаар, миний хүрээлэн буй орчинд буй бүх л зүйлсийг үзэн ядаж байна.

Гэхдээ тэр зүйлс дундаас хамгийн илүүтэй зэвүүцлийг минь хүргэх зүйл би өөрөө аж. Өөрийгөө харах төдийд өрөвдөнө. Өөрийгөө өрөвдөж амиа бодохоос өөр юу ч чадахгүйгээ анзаараад би солиорох шахтлаа бачуурна. Үнэндээ амьдралын амт, гэрэл гэгээ хайр энэрэл гээч зүйлсийг би ор мөргүй мартаад харанхуй хоосонруу аажим аажмаар унах шиг санагдах аж.

Өөрийгөө энэ харанхуйгаас татаж гаргахыг хичээх ч энэ өчүүхэн оролдлого минь хүртэл намайг өрөвдөлтэй амьтан болгочих шиг. Үнэндээ би одоо юу хийж байж жаргалтай байж чадахаа, яаж байж тархи сэтгэлээ амрааж чадахаа мэдэхгүй юм.

Мөнх нас? Бурхны бэлэг?

Чөтгөр лүүгээ тонилоосой билээ. Эдний аль нь ч анхаарлыг минь татаж дутагдаад байгаа орон зайг минь дүүргэж чадахгүй байгаа юм хойно би энэ талаар бодохыг ч  хүсэхгүй нь.

Надад ердөө тэр л бодогдож байна. Би түүгээр л дутагдаж байна. Тийм ээ үнэхээр хүлээн зөвшөөрч үнэхээр түүний тухай бодохыг хүсэхгүй байгаа ч...

Надад хэрэгтэй цор ганц зүйл тэр л юм шиг санагдаад шаналгаад байх юм.

Тэхён. Тэр одоо миний хэн гэсэн үг юм бэ? Өвөг эцгийн ,эцгийн эцэг үү? Миний судсаар түүнийх шиг гарал үүслийн цус урсаж, тэр миний эх үүсвэр болсон хүмүүсийн нэг гэж үү?

Үнэхээр ингэж ойлгож болох хэрэг үү? Хэтэрхий хачин санагдаж байна.

Хайрласан тэр хүн минь, хайрлах ёсгүй хүн минь байсан юм биш байгаа гэж бодох төдийд би дэлхийн цөмрүү шидэгдээд уначихаж байгаа юм шиг л уруудаж байна.

Гадаах савлуур дээр суунгаа би хоосон санаа алдаад нүдээ анив. Өвлийн хүйтэн жавар хацар хайран эргэн тойрон жихүүн дүнсийх аж.

Тэгээд санаа алдлаа.

Тархинд минь түүний дүр төрх аажим аажмаар бууна.

Урт нарийхан хуруутай үзэсгэлэнтэй гар нь дуртай аяыг минь сурамгай тоглоно. Үнэт эдлэлээр дүүрсэн чимэглэлүүд нь харшийн том цонхоор тусах өвлийн илчгүй хүйтэн наранд гялалзан буух аж. Алтлаг шаргал үс, далайгаас ч гүн цэнхэр нүд.

Заримдаа хоосроод, заримдаа бодол гунигаар дүүрчихдэг тэр л нууцлаг харц.

Төсөөллөөсөө салан нүдээ нээлээ. Хөлдүү хоосон дэлхий л нүдэнд минь үзэгдэх аж. Хамаг биеийг минь жавар хайрч би байх ёстой газраа бус харийн танихгүй газар байгаа мэт мэдрэгдэнэ.

  ♤FIRST-ONE SINGULARITY♤ [Completed]Where stories live. Discover now