~<***>~
~<***>~
Chapter I: The doorНам гүм ойн шугуй.. хааяа нэг шувуу хүүглэж исгэрэх салхинд налайх моддоос бусдаар шүү дээ.
Гэвч өнөөх нам гүм удсангүй, чанга чимээ чих дэлсэж түрүүхэн тайван гэгч нь хоолоо хайж явсан зэрлэг туулай чихээ дэлдийлгэн дууны ажгаар зугтаж орхив.
Өнөөх дууны учир энгийн даруу хувцасласан нэгэн эмэгтэйгээс гаралтай агаад өнөөх эмэгтэй газар хөлөө тавьсан аа тайвуухан алхаж урдаа үзэгдэх модонд гараа наах төдийд мод сарниж алга болоод түүний байсан газрын хөндийд хаалга үзэгдэв.
Хаалгаар ороход үзэсгэлэнт байгаль бус хөндий хүйтэн агуулах угтав.
Хаа сайгүй уутанд ороогдож, тоос дарсан үзэмж муутай шилэн хорго.
Харин дотор нь...дугаар шивүүлсэн хүмүүс.
Жихүүцмээр байна гэж үү?
Тиймээ?... энгийн хүн олж нэвтрэх боломжгүй ч тийм зүйл тохиолдож хэмээн төсөөлөхөд орж ирээд л дагжин чичирч төгсгөлийг нь үзэлгүй гарах гарц руу тэмүүлэх тийм жихүүн газар.
Харин уг эмэгтэй тэгсэнгүй бололтой ил харагдах өнөөх заалыг өнгөрөн цааш алхалсаар могой бүхий бариултай хаалгыг нээв.
Өнөөх заал бусад хэсгийг бодвол шахцалдаж тавьсан шилэн хорго нь хамаагүй бага аж.
Найман хорго...
Долоог нь бусад адил уутаар ороосон бол нэгийг нь хар болон цагаан гоёмсог боловч тоос нэвчсэн даавуугаар ороожээ.
Бүсгүй уут бүрийг буулгаж залуусын шуу дээр байрлах дугаарыг харан тэднийг нэг зүг рүү алгуурхан сарниулах аж.
Тэд яг шоо аятай задрах нь тод үзэгдэнэ.
Долоо дах уут газарт бөглүү дуу гарган унаад удалгүй бусдын адил сарних аж.
Сүүлийн даавуу... бүсгүй даавуу руу гараа алгуур зөөх үед түүний шуу дээрх тод өнгийн үг ил гарж ирэв.
ERROR
Түүнийг даавуунд хүрмэгц даавуу доош гулсан унасан авч өнөөх эмэгтэй бусад адил түүнийг замхруулж чадсангүй.
Магад иймээс л түүнийг хайрлах аятай бусдаас илүүчлэн нандин хучсан учир биз.
Эмэгтэй хөмсөг зангидан шилэн хоргонд гараа наасан аа удаан ширтэн "удахгүй ээ охин минь... чамайг тэр тусмаа устгуулахгүй" хэмээн шивнээд орж ирсэн өнөөх модон хаалгыг зүглэв.
Удалгүй хаалга чийхрах агуулахад цуурайтаад хаагдах нь тэр...
'Түс'
Бүсгүй хаалганы гадрыг удтал ширтэв.
Могой бүхий бариул мөн байрлаж буй газар нь л гэхээс бус хаалга тийм ч содон биш.
Гэхдээ үнэн мөр дөө энэ нь чөтгөр бурхан хоёрын дайсагнал эхлэхийн өмнө гар барин эвлэлдэж явсан үеийн түүхэн гэрч ажээ.
🔹To be continued🔹
~<***>~
Jaya time: шинэхэн зохиол өөр ертөнцөд тавтай морил...
Зөвхөн үүнийг унших чиний тэгээд бичих миний л мэдэх адал явдалт богино өгүүллэг...
Доогуураа зураастай гурван өгүүлбэрийн утгыг таах гээд оролдоод үзээрэй.
Мөн бичээч нь хаягийн нэрээ сольчихсон шүү...
Удахгүй та нарынхаа нэрийг илүү утга учиртай нэр болгох болно оо❤️
YOU ARE READING
unaddressed nursing home
Short StoryДөч нилээн гарч явна уу гэмээр настай эмэгтэй өөдөөсөө харах гүн хар урт үстэй давжаахан охин руу харан инээгээд "манай асрамжийн газар тавтай морил" гэх нь тэр. Харин охин хариу дугарахын оронд толгой дохиод л өнгөрөв. Асрамжийн талаар тайлбар хийж...