11

46 8 1
                                    

~<***>~

~<***>~Chapter XI: Falling in love

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~<***>~
Chapter XI: Falling in love

Бурхан бөгөөд чөтгөр...
Амьдрал хийгээд үхэл...
Бас...
Хайр агаад...

Нарийн боловч чамин заалаар бурхан жаяа хоёр зэрэгцэн алхана.

Жаяагийн саяхан шидсэн шилний хэлтэрхий шигдээд орчихсон авч бурхан гээчийн биенээс дусал цус ч гарахгүй байх нь инээдэмтэй атал бас шударга бус ажээ.

Чөтгөр хүртэл нөлөөгүй ч гэлээ цус гээчийг биеээсээ гадагшлуулах атал гагцхүү бурхан гээч л төгс төгөлдөрийн эзэрхийлэгч болохын төлөө цусгүй биет болжээ.

Хонгилын эцэст тулах үед гэгээлэг үзэмжтэй уг харшад баймааргүй хав хар хаалга угтах аж.

"Чамд гурван хором байна... амжиж зугтвал чамайг би товлосон өдөр хүртэл амьд үлдээх болно. Эс бөгөөс чи дахиж амьд бие мэдрэхгүй л болов уу" хэмээгээд хаалгыг нээв.

Өрөөнд долоон залуус шилэн хоргонд байрлана.

Танил дүр зураг... адил хүмүүс... өөр орчин...

Жаяад бүхнийг тайван ширтэх ганц ч хором байхгүй учир даруу ажидаа орлоо. Хөвгүүд рүү яаран очиж тэднийг суллаж эхлэв.

Гурван хоромд зургаан хөвгүүн замхаран уусаж амжих авч сүүлийн хөвгүүнийг хараахан амжсангүй.

Өрөөний хаалга дахин чийхарч нээгдэх дуулдах авч охин бушуухан сарнихын оронд эргэж харав.

Бурхан гэгч энэ удаа мөн л ганцаар биш агаад хажуудаа өөрийн тодотголтой охиныг дагуулсан байх аж.

Жүен охин одоо хүртэл явалгүй зогсох жаяаг хармагцаа манан үүсгэж түүнийг явахыг анхааруулана.

~<***>~

Жаяа огцом амьсгаадсаар сэрж орхив.

Түүний чадвар ойрын ирээдүйг зүүдлэх авч энэ удаад өнгөрсөн өө зүүдлэсэн нь хачирхалтай басхүү нууцлаг утга бүхий аж.

Охин өрөөгөө хэсэг тойруулан ажигласан аа бүдэгхэн гийгүүлэх дэнлүүг авсаар өрөөг орхив.

Ямар ч шалтгаангүй... түүний өрөөгөө орхин гарч буй нь ямар ч шалтгаангүй авч хэсэг өрөө бүхий хэсгийг өнгөрөөд л байх цонхруу жаяа зөнгөөрөө алхална.

Цонхонд хүрхээс ердөө гурван алхамын өмнө түүний ард хаалга зөөлхөн онгойх нь сонсогдох үед охин хэсэг зогсон эргэж харсан аа үргэлжлүүлэн урагш алхав.

Нойр нь хүрэхгүй байна уу сонүгийг асуух зөөлөн дуунд жаяа толгой дохис хийв.

Чимээгүй орчин... дэлхийн бус ертөнц... энгийн бус хүмүүс... гэвч хоёр биесрүүгээ тэмүүлэх зүрх.

Жаяа сонүрүү толгой эргүүлэх аядсан аа "бид хүн биш атлаа тэднийх аятай мэдрэмж мэдэрдэг гэдгийн мэдэх үү" гэсэнд сонү толгойгоо дохин "мэднэ ээ, бодоод үздээ бид хүний мэдрэмжгүй бол чи жүенийг харчхаад уурлахгүй, бялуу идээд баярлахгүй байсан биш гэж үү" хэмээн итгэл төгс инээмсэглэх аж.

Жаяа түүн рүү дахин удтал ширтсэн ээ "тэгвэл би догдлох гэдэг мэдрэмжийг нь чамаас мэдрээд байна" гэсэнд сонү инээмсэглэсэн хэвээр "учир нь чи надад дуралчихсан болхоор л тэр би ч бас адил мэдрэмжийг чамаас авдаг" гэх нь тэр.

Намуухан үдэш... дулаахан салхи... чихэрлэг уруул.

🔹 To be continued🔹

~<***>~

Jaya time: duuslaa daa🙃

unaddressed nursing homeWhere stories live. Discover now