03

80 13 0
                                    

~<***>~

~<***>~Chapter III: Zero

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~<***>~
Chapter III: Zero

Нам гүм байдал... өсвөр насныхны хувьд дааж давшгүй шийтгэл аятай.

Гэхдээ яг өөдөөсөө харах охиныг шинжих хөвгүүд нам гүм гэх зүйлийг хэтэрхий сайн бий болгох аж.

Эцэст нь ягаан үстэй инээмсэглэлээрээ өөрийгөө чимсэн хөвгүүн босож түүнд алим сунгаад инээмсэглэв.

"Танилцсан даа таатай байна намайг..." хөвгүүнийг ярьж дуусгахаас урьтаж охин нам боловч тод гэгч нь "дугаар" хэмээн асуув.

Хөвүүн гайхаж балмагдсаар буйдан дээр суух хөвгүүд рүү харвал тэдний дунд суух хар үстэй жаал босож "бид бол онцгой ес" хэмээн хөмсөг атралдуулан зогсоно.

Охин гартаа байх алимаасаа нэг хазсанаа инээмсэглээд "сонирхолтой хэрэг байна... би ч бас" гэсэнд энэ удаад хөвгүүний хөмсөг тэнийж оронд нь гайхширсан царай гаргана.

Эцэст нь дургүйхэн шуундаа байх боолтоо авч гараа харуулан "Number 111" гэв.

"Ян Жонвон" түүний нэрийг хэлсэнд тэр толгой дохих аядна.

Удалгүй залуус шуун дахь боолтоо авч эхлэв.

Number 222 И Хисын

Number 333 Пак Жунсон

Number 444 Пак Сонхүн

Number 555 Шим Жэюүн

Number 666 Ким Сонү

Number 888 Нишимура Рики

"777 хаана байна" охины тэвчээргүйхэн асуултад саянаас хойш чимээгүй байсан Эра "би түүнийг олоогүй магадгүй устгалд орсон байх" хэмээн сул дуугаар хариулав.

Түүний үгэнд охин толгой дохис хийн гартаа байх алимаа ширээн дээр тавин хоосорч орхисон буйдан дээр суун "та нар бурхан, чөтгөр хоёрын тухай юу мэдэх вэ" хэмээн асуух нь тэр.

Сонирхолтой асуулт байна.

Нээрээ бид тэдний талаар юу мэдэх билээ.

Бурхан бол хамгийн ариун нандины бэлгэ тэмдэг амьрлангүй гайхамшигт нэгэн... Харин чөтгөр.

Хар өнгө бол түүний нэрийн хуудас бусдыг айдаст автуулж ертөнцийн бузар булай муу муухай бүхний эхлэл нь чөтгөр.

Гэхдээ бүх зүйл бидний боддогоос эсрэг байвал яах вэ?

Хөвгүүдийн хариу биднийхтэй тун адил байв.

Охин тэдний яриаг сонсоод инээмсэглэн "тэгэхээр та нар ариуссан бурхны ариухан бүтээл юм байж... харин би чөтгөрийн анхны бөгөөд сүүлчийн бүтээл бурхны анхны дагина хэмээсэн үзэсгэлэнтэй шавар баримали... миний Number 000" одоо л охины бардам зангийнх нь учрыг олсон хөвгүүд нэгэн зэрэг өвдөг дээрээ сөгдөн хүндэтгэл үзүүлнэ.

Тиймээ тэр бол худал домог доторх үнэн дурдгатал аж.

🔹To be continued🔹

~<***>~

Тодруулсан хэсгийг таамгалаж өөрийн таамаглалаа сэтгэгдэл хэсэгт үлдээж болно шүү🙂

unaddressed nursing homeWhere stories live. Discover now