Last chapter

70 9 3
                                    

~<***>~

~<***>~Last chapter : White

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~<***>~
Last chapter : White

Цав цагаан... энэ газрыг тодотгох нэршил энэ л байв.

Хаана гэх асуултад хариулагдах боломжгүй цорын ганц газар...

Хүн гэгчийн хэзээ ч харж чадахгүй там диваажингийн огтлолцох цэг... нэрлэ гэвэл ертөнцийн хязгаар гэх нь хамгийн дөхөм.

Уг хоосон цагаан орчинд асрамжийн газрын тодотголтой 8 өсвөр настан, Бурхан мөн түүний охин байх аж. Харин чухамдаа яагаад энд байгаа нь тун энгийн...Бурхан болон түүний анхны бүтээлийн хоорондох ширүүхэн тулаан энэ газарт болно.

"Оршил хэрэггүй биз дээ эцэг минь" Жаяагийн дуу хоосон оршихуйд нэг цуураатах даруйд тулаан эхлэх аж.

Эхнээсээ л тун сонирхолтой эхэлсэн тулаан...
Зэвсэг нь хүртэл давтагдашгүй Бурханых аянга бол Жаалхан охиных хар сэлэм гэвч зөвхөн сэлмээр дуусахгүй нь тодорхой түүний ойрын зайн ирээдүйг зөгнөх чадвар ч тус болох аж.

Хорь гаруй орчим үргэлжлэх тулааны эцэст сая нэг бурхан ам нээв.

"Төгс зүйл гэж байхгүй Жаяа... чи төгс нэгэн биш чиний бяцхан тархийг хэдэн хэсэг болгон ажилуулах төдийд чи аль нь боломжит ирээдүй гэдгийг таньж чадахгүй" бурхны ч зөв охины тархи аль хэдийн эргэж эхлээд байв.

"Дуусгацгаая"...

.

.

.

Бурхны чанга дуунаас хойших гурван хоромд бүх зүйл дуусав.

Араас нь гэтэх бурхан нэршилтэй эрлэгийг хараагүй Жаяагийн оронд уг тулааны гэрч л болох учиртай ирсэн Сонү аянгад зоолгов.

unaddressed nursing homeWhere stories live. Discover now