06

59 11 0
                                    

~<***>~

~<***>~Chapter VI: Cupcake

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~<***>~
Chapter VI: Cupcake

Угаас хатуу төрхтэй жижигхэн охины харц ширүүс ч сэтгэл санаа нь хямраад нэгэнт арваад хоног өнгөрч орхижээ.

Багагүй ижилдэн дасаж орхисон хөвгүүд үүнд санаа зовох аж.

Залуус ээлж дараалан түүн дээр очин сэтгэл санааг нь засах элдэв зүйлс ярих бөгөөд үүнд охин олигтой дээрдсэн шинжгүй байсаар зургаан хөвгүүн арга аа барж дуусаад сүүлийн хөвгүүн үлдэв.

***

Хаалганы дуугаар эргэн хартал сонү над руу гэм зэмгүй инээмсэглэн зогсож байв.

Сүүлийн үед үнэхээр энэ жаалуудыг ойлгох оо болиод удлаа.

Ирж эх дэлхийн хэмээн нэрийдсэн хачин жигтэй яриа ярих нь бухимдаж ядсан намайг дахин бухимдуулж байв.

Түүнийг хараад санаа алдчихаад "за" гэсэнд тэр инээн "чи ойрд тогтворгүй харагдаад би бялуу аваад ирлээ" хэмээгээд гартаа байх бүдэг цэнхэр ногоон өнгийн хайрцагтай аяган бялууг ширээн дээр тавин эвлэгхэн задлах аж.

"Май" түүний сунгах үзмэн ягаан бялууг аван түүний сэтгэлийг бодон амсаж үзэв.

Гэхдээ тун давгүй байсанд би гарт минь байх жижигхэн аяган бялууг дор нь дуусгаж орхив.

Сонү намайг хурдан идсэнд инээмсэглэн толгойг минь илээд "энийг амсаад үз дээ миний дуртай амттай нь" хэмээн хайрцагтай төстэй өнгө бүхий бялуу сунгав.

Амттай байсанд нь олзуурхсан даа ч тэр үү хурдхан аман даа хийтэл яг л шүдний оо аятай гаа амтагдах нь тэр.

Аман дахь аа залгиад үл мэдэгдэм ярвайх үед тэр гунигтай инээн "чи бас минтэд дургүй хэрэг үү...
За яах вэ ээ өөрийг амсаад үз" хэмээн хайрцаг доторхыг нягталж харсан аа "тоортой" гээд бүдэг ягаан өнгийн бялуу дахин сунгав.

Энэ удаагийнх чихэрлэг тун тааламжтай байсанд би тамшаалах аятай идсэнд тэр инээн "би ч тооронд дуртай бас зөвлөмж болгож хэлэхэд амттан сэтгэл санаанд их эерэг байдаг юм шүү" хэмээн инээх нь тэр.

Энгийн үед зогсож мэдэх болов уу гэж бодтол ярьдаг хэр нь хэцүү үед чимээгүйхэн инээмсэглэж үсийг минь илж тайвшруулахаас өөрийг хийхгүй нь өөрөө сэтгэлд дулаахан байх аж.

Түүний инээд нь яагаад ч юм өхөөрдөм байсанд би дуу алдаж орхив.

"Чи аяган бялуу шиг инээмсэглэлтэй юм аа" хэлсэн үгэнд минь тэр улам инээн "тийм үү" хэмээн гэмгүй харах аж.

Бялуу дуусах үед тэр үсийг минь илэн "дахиад гуниглаж болохгүй шүү, гуниглавал хэлээрэй хамт амттан идэцгээе" гээд гарав.

Хүн биш байж хүний мэдрэмжийг мэдэрнэ гэдэг утгагүй хэрэг...

***

Бяцхан охины харц одоо ч ширээн дээрх гаатай аяган бялууг харна.

Утгагүй хэрэг гэж бодсон хэр нь дурлаж орхисон бяцхан охин

Нүдээ аньсан харанхуй орчинд хүртэл түүнийгээ төсөөлөх бяцхан охин

🔹To be continued🔹

~<***>~

unaddressed nursing homeWhere stories live. Discover now