1

687 60 16
                                    

Хэрэг таригч сахилгагүй охин, даруухан хэрнээ бас дэггүй залуу хоёр төгс зохицно гэж бодож байна уу? Ямартай ч харцгаая!

Шин Рюжин бол сургуульдаа сурлага урлагаараа толгой цохидог нэртэй нэгэн. Түүнд сайн ч нэр бий. Муу ч нэр бий. Сайнаас нь эхэлье.

Төрөхөөсөө л мөнгөн халбага зууж төрсөн тэрээр Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн том охин болж мэндэлжээ. Язгууртан айлын чинээлэг хүүхдүүд л сурдаг Хансол ахлах сургуульд бүх зүйл нь бүрдсэн төгс нэгэн байна гэдэг тэдний хувьд байдаг л зүйл хэдий ч түүн шиг төгс төгөлдөр нэгэн байдаггүй юмсанж. Хичээл номондоо хэтэрхий гэмээр сайн, урлагийн тал дээр ч ярих юмгүйн дээр царай зүс бие хаа нь хүртэл төгс ажээ. 

Муу гэх тодотгол тохирохгүй байж мэдэх юм. Дээр дурдсан зүйлсийг харвал даруу төлөв ухаалаг охин гэж санагдах боловч тэр тухайд бол тийм биш ээ. Гадаад төрхөнд нь баймгүй сахилгагүй хорон зан түүний дотор оршиж байдаг нь түүнийг багахан ч гэсэн таньдаг л бол хэн бүхний мэдэх зүйл аж. 

Эцэст нь тэр хүчирхэг хэрнээ хэнэггүй, шийдэмгий, хэн нэгнээс айж эмээлгүй хэлэх гэснээ улаан нүүрэн дээр нь хэлж чаддаг хатуу төрлийн хүн. 

___

"Өнөө орой ерөнхий сайдын гэр бүлтэй уулзалттай. Хэрэг тарьж гадуур тэнээд байлгүй эрт ирээрэй"

Цайгаа оочлонгоо өглөөний сонин уншин ширээний ард суух эцгийнхээ үгийг сонссон Рюжин сандлаас босохдоо намирсан ягаан үсээ баруун гараа хойш самнаад хөмсгөө атиралдуулан "Хэдэн цагт бараагаа харуулахад болох юм?"

Үргэлж л хэнэггүй хүндлэлгүй ярьдаг охиныхоо үгний хариуд хөгшин сонингоо эвхэн бугуйн цаг руугаа шагайгаад "Хичээл чинь 17 цагт тардаг байх аа? 19 цаг гэхэд ширээний ард тохитой томоотой сууж байвал болох нь тэр"

Рюжин хөмхийгөө зуусаар сандлын түшлэгэнээс өлгөсөн үүргэвчээ аваад хичээлдээ хамт явахаар үүдэд хүлээн зогсох дүүгээ хөтлөн гэрээсээ гарлаа.

"Өнөөдөр Юнаг л аваад явчих. Агаар амьсгалмаар байна"

Ягаан үст охин машины тээшийг нээн скейтбордоо аваад дүүгээ машинд суулгав. Машин хөдөлж Рюжин гэрийнхээ үүдэнд ганцаар үлджээ. 

"Хичээлдээ явмааргүй байна..."

Эргэлзэлгүй сургууль явах замаасаа хазайн өөр тийш явахдаа айж эмээхгүй байгаа нь түүнийг байнга ингэдэг юм уу гэж бодогдуулж мэднэ. 

Good boy & Bad Girl |Haeryu|Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin