4

210 44 6
                                    

"Надад тэр хүнийх нь талаар жаахан ярьж өгч болох уу?"

"Эгчээс дөрвөн насаар ах. Манай сургуульд анх тэтгэлэгээр ирж байсан. Сайхан ааштай. Сайхан сэтгэлтэй. Авъяастай, хичээлдээ сайн. Ер нь их сайн хүн шиг л санагддаг юм"

Хэчан Юнагийн зааж өгсөн газрын хашааных нь гаднаас тэднийг ажиглахдаа хэлсэн үгийг нь бодож Бан Чан гэх тэр хүнтэй өөрийгөө жишин харьцуулж байв. Хүсвэл тэр нийтэч сайхан ааштай байж чадна. Бусдад муухай сэтгэгдэл төрүүлэх дургүй, туслаж чадахаар бол тус хүргэхийг хичээдэг төрлийн хүн учир сайхан сэтгэлтэй гэж бодно. Авъяас... Тэр өөрийнхөө ямар нэг авъяасыг мэдэхгүй. Хичээлийн хувьд тэр ч бас сайн. Чанаас илүүрхэх зүйл ердөө л эд хөрөнгө язгууртан гэр бүл л бололтой.

_

"Дахиад л хичээлээ таслаа юу?"

Чан скейтээ барьсаар ирэх Рюжиныг харахдаа ийн асуув.

"Таслах биш. Би зүгээр л өөрийгөө хичээлээс чөлөөлчихдөг юм"

"Наадах чинь л хичээл таслалт. Чи хэчнээн том хүний охин байлаа гээд бусадтай л адил хүн. Ингэж болохгүй шүү дээ"

"Тэгвэл баяртай. Хичээлдээ суухаар явлаа"

Рюжин гэнэт босон хоёр алгаа хавсран гөвсөөр ийн хэлээд цааш яваад өгсөнд Чан араас нь гүйцэж очин урд нь зогсов. 

"Яасан? Яв гэсэн биз дээ?"

"Болохгүй гэснээс биш яв гээгүй шүү дээ. Өнөөдөртөө энд байж бай"

"Ахаа, надад хайртай болж болохгүй юу?"

Рюжиныг санаа алдсаар нүд рүү нь ширтэн асуухад Чан жаахан ч гайхсан шинжгүй уруулаа өргөх төдийхөн инээмсэглээд "Яагаад ингэж асууж байгаа юм?"

"Би зүгээр л тэрэнтэй сүй тавина гэж яриад л өнгөрөх байх гэж бодож байсан юм. Гэтэл бүр сүйн өдрийг нь хүртэл товлочихсон байсан. Үнэхээр танихгүй хүнтэй гэрлэмээргүй байна ахаа"

Тэр үнэхээр хүсэхгүй байгаа бололтой урвагар царайлсаар арай гэж хэлэхэд нь Чан гараас атгаад "Уучлаарай Рюжин. Ахад нь сайн хүн бий. Чи тэр залуудаа боломж олгоод үз. Чамд түүнээс өөр хүн харагдахаа болих үе ирэх ч юм бил үү?"

"Больж үз. Дурлалаа гэж бодоход тэгж ухаанаа алдтал дурлана гэж лав байхгүй"

"Хоёулаа мөрийцэх үү?"

"Мөрий? Юунд?"

"Хагас жил. Тэр залуутайгаа сүй тавьсанаасаа хойш яг үерхэж байгаа юм шиг хагас жилийг өнгөрүүлээд үз. Хэрэв тэгээд үнэхээр дурлахгүй байж чадвал над дээр ир"

Good boy & Bad Girl |Haeryu|Where stories live. Discover now