3

258 50 4
                                    

"Та. Миний харж явдаг хүн Бан Чан ах та"

"Рюжинаа"

"Таны юу гэх надад хамаагүй ээ. Өнөө орой тийм юм болж магадгүй болохоор таныг миний сэтгэлийг мэдээсэй гэж хүссэн юм. Танихгүй нэгэнтэй сүй тавилаа ч гэсэн би танд сайн"

Чан юу гэхээ мэдэхгүй байгаа бололтой хүзүүгээ илэн түүний царайг ширтэн зогсоно.

"Танд намайг гэх сэтгэл жаахан ч гэсэн байгаа юу? Дүүгийн хувиар биш, эмэгтэй хүний хувиар асууж байна"

"Шууд хэлэх хэцүү ч гэлээ... үгүй ээ. Чи надад байгаа ганц хүн. Чи миний хувьд төрсөн дүү минь л гэсэн үг. Би тэгж зүрхлэхгүй"

"Ойлголоо. Зүгээр л сэтгэлээ уудлахыг хүссэн юм. Юу гээч? Надад миний амьдралын туршид толгой гашилгасан зүйл огтхон ч байгаагүй. Гэтэл гайтай юм шиг тэр өдөр та гараад ирсэн. Бусад хүүхдүүдийг дээрлэхүүлж байгааг хараад тоохгүй өнгөрдөг байсан ч таныг хараад тэгж чадаагүй. Зүгээр л танд туслахыг хүссэн"

Рюжин гулгуурын талбай руу хөлөө унжуулан суугаад яриагаа цааш үргэлжлүүлэв.

"Би жаахан байснаа мэднэ ээ. Та надаас бүр дөрвөн насаар ах шүү дээ. Гэхдээ л би хоёрхон сарын дотор танд дурлачихсан байсан"

_

"Надад хайртай хүн байгаа ааваа!"

Ядаж л энэ талаар цухасхан яриад л өнгөрнө гэж бодсон Рюжин бүр сүй тавих өдөр нь товлогдчихсон байгаад нэлээн бухимдаж уур нь хүрч байв.

"Чи энэ талаар гадарлаж байсан биш гэж үү?"

"Тийм ээ, мэдэж байсан. Энэ Хэчан гэгч ирсэн гэж ярихад чинь л бараг мэдчихсэн"

"Тэгээд? Яагаад ингэж хүлээж авч байгаа юм?"

"Яриад л өнгөрнө гэж бодсон болохоороо. Гэтэл юу гэсэн бэ? Өдрийг нь хүртэл товлочихсон гэсэн үү? Та надаар тоглоод байгаа юм уу?"

"Хэчан, Рюжиныг дагуулаад гарч бай"

Ерөнхийлөгчийг үг хэлэх төдийд л үгээр нь хөдлөх тэр Рюжины дургүйг ихээхэн хүргээд амжив. 

"Хүүхдүүд ч бас гарч бай. Том хүмүүс ярилцах гэж байна"

Хэчан Рюжины бугуйнаас чирсээр өрөөнөөс гарч үлдсэн охид ч бас араас нь явлаа.

"Надад битгий хүр!"

"Уучлаарай, өвтгөчихсөн үү?"

Шуудхан л гарынхаа атгалтыг суллах Хэчан доош харсаар дуу муутайхан асуухад Рюжин дургүйлхэсэн янзтай инээснээ үсээ хойш самнан "Газрын хаанаас ийм гай төрүүлчихдэг байна аа..."

Good boy & Bad Girl |Haeryu|Where stories live. Discover now