6

220 44 6
                                    

"Сайн уу... Хён"

Скейтбордын талбай дээр байсан Чан талбайгаас холдон цүнхнийхээ дэргэд ирэхэд Хэчан зогсож байх ба угийн дотно байсан мэт ингэж дуудах нь хачин санагдуулах аж.

"Хён? Яагаад ийм дотно дуудаад байгаа юм? Бас... энд юу хийж байдаг билээ?"

Чан нэг хөмсгөө өргөсөөр асуухад Хэчан "Рюжин энд таниар скейт унахыг заалгасан гэсэн шүү дээ. Би ч бас болох уу?"

"Чи одоо миний сайн охиныг миний тусламжаар өөртөө татна гэх гээд байна уу? Инээд хүргэж байх шив"

"Тэгвэл өөрөө сурах гэж үзвэл болох болов уу?"

"Өмнө нь оролдож үзсэн үү?"

"Үгүй"

"Ядаж скейтборд байгаа юу?"

"Байхгүй"

"Сурмаар байгаа юм бол ядаж хэрэгтэй зүйлээ авч ирэх ёстой юм биш үү?"

"Одоо аваад ир гээд хэлчихье"

Хэчан халааснаасаа утсаа гарган хэн нэгэн рүү залгах гэхэд Чан утсыг нь булааж аваад "Зүгээр тааралдсанаа авчихдаг юм биш. Чи хувцас авахаараа ямар ч хамаагүй хувцас аваад өмсчихдөг юм уу?"

Тэрнийг толгойгоо сэгсрэн үгүйсгэхэд Чан "Өмсөж үзээ өөрт таалагдсанаа л авдаг биз? Үүнээс чинь ялгаа байхгүй шүү дээ. Үзэж харж, барьж үзээд авахгүй л бол болохгүй юм шиг санагдсанаа авах хэрэгтэй. Хөгжимчид хүртэл өөрт цор ганц байг гээд хөгжмийн зэмсгээ захиалж хийлгэдэг юм. Өөрөө очиж ав"

Хэчан ойлгосноо илэрхийлэн Чанаас утсаа буцааж аван талбайгаас гаран явав. Тэндээсэ шууд унадаг дугүй скейтборд зэрэг худалдаалдаг газар луу явах ба хайсан газраа ч төвөггүй олсон юм.

"Хэтэрхий бараан... цагаан, час улаан... шар бас л биш..."

Өөртэйгөө ярин амандаа бувтнан нааш цааш явах Хэчан хажуу тийш дахин нэг алхахдаа хэн нэгэнтэй мөргөлдөн унагаах шахахдаа амжиж гараас нь барьж авав.

"Уучлаарай, харсангүй... Рюжин?"

"Энд яагаад байгаа юм? Арай дагаад байгаа юм уу?"

Шин Рюжинтэй таарчихна гэж бодоогүй Хэчан тулгамдсандаа хэлэх үгээ олохгүй түргэн түргэн толгойгоо сэгсчинэ.

"Тэгээд яагаад энд байгаа юм?"

"Скейтборд авах гээд"

"Яах гэж? Надаас болсон уу?"

"Тийм"

Рюжин залхсан мэт санаа алдан эргэн тойрноо нэг тойруулж хараад үсээ хойш илэн "Тийм бол хэрэггүй. Энэ хэн нэгнийг дагаад хүссэн болгон нь хийчихдэг зүйл биш"

Good boy & Bad Girl |Haeryu|Where stories live. Discover now