2

295 56 4
                                    

19 цагт 20 минут дутуу байлаа. Шин ерөнхийлөгч хослолоо өмсөж тэргүүн хадагтай зангиаг нь зангидаж өгнө.  

Бүсгүй өөрөө шагай шүргэсэн урт шаргал даашинз өмсөж түүндээ тохируулан хээнцэр чамин алмаз эрдэнийн хүзүүний зүүлт зүүсэн байх ба ядам хуруунд нь хуримын бөгж нь гялалзаж үзэгдэх ажээ.

Харин тэдний том охин Шин Рюжин саарал өнгийн өргөн өмд саарал топтой хослуулан өмсөж өөрийнхөө стиллээр хувцасласан байв.

Түүний дүү Юна царайлаг хүү ирэх сургаар сэтгэл татам гэсэн даашинзаа шилж явсаар газар шүргэсэн час улаан даашинз сонгон гоёжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний дүү Юна царайлаг хүү ирэх сургаар сэтгэл татам гэсэн даашинзаа шилж явсаар газар шүргэсэн час улаан даашинз сонгон гоёжээ.

Түүний дүү Юна царайлаг хүү ирэх сургаар сэтгэл татам гэсэн даашинзаа шилж явсаар газар шүргэсэн час улаан даашинз сонгон гоёжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ерөнхийлөгч өө, ерөнхий сайд~"

"Оруул"

Хар цагаан хослосон үйлчлэгчийн хувцастай бүсгүй хаалга нээх үед цэвэрхэн хар хослол өмссөн бууралау сааралтсан үстэй хөгшин үзэсгэлэнт гэргий, хоёр охин болон ганц хүүгийн хамт Шин ерөнхийлөгчийн гэрийн босгыг даван орж ирэв. 

"Ерөнхийлөгч таныг зоогийн ширээнд суулгаж байхыг захисан"

Үйллэгч эмэгтэй тэдэнд замчлан явсаар уулзалт хийж зоог барихад зориулагдсан тусгай өрөөнд авч ирээд ширээний ард суулгаж өгөв.

Араас нь ерөнхийлөгч хөгшин ч орж ирэн эсрэг талд нь тухлан суулаа. 

"Ерөнхийлөгч танд энэ оройн мэндийг хүргэе"

"Ерөнхий сайд танд ч бас. Бие лагшин нь тавлаг уу?"

"Тэгэлгүй яахав"

Ерөнхийлөгчийн нүүрэнд инээмсэглэл тодрон нүднийх нь үзүүрт гурван давхар үрчлээ татна. 

"За тэгэхээр, байгаа үгүй нь мэдэгддэггүй нууц ноёнтон маань чи байх нь"

Хөгшин сайдаас харцаа салган ширээн доор хоёр гараа зөрүүлэн атгачихаад өөр лүү нь эгцлэн харж ч зүрхлэхгүй байгаа хүү рүү харан асуувал хүү сандлаасаа огцом босон зогсоод "И Хэчан гэдэг эрхэм ээ. Тантай ингээд уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг"

Бор үст хүү түргэн гэгч нь үгээ дуусган 90 градус бөхийн ёслоод буцан суухдаа эцгийнхээ хүйтэн ширүүн харцтай тулгарах нь тэр. 

Сайд хөгшин хоолойгоо засан инээд алдсаар ерөнхийлөгчид хандан "Хүү маань гадаадад удаан байсан болохоор тийм ч олон хүнтэй харьцдаг байгаагүй юм. Сандарч байгаа байх"

"Зүгээр дээ"

И Хэчан. Ерөнхий сайд буюу И Хэжүний дунд хүүхэд, удам залгах ганц хүү нь. Хэл сурах зорилгоор аавынхаа үгийг даган гурван жил дарааллан гуван өөр улсад сурч гурван өөр хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болоод эх орондоо буцаж ирсэн.Тэрээр Англи, Япон хэлээр чөлөөтэй ярьдаг байсны дээр Франци, Спани, Хятад хэлээр ярьж чаддаг болсон. Дуугүй томоотой бөгөөд том хүний үгнээс гарч зүрхэлдэггүй. Мөн спортоор хичээллэдэг хичээнгүй шаргуу зантай нэгэн. 

Тэдний яриатай зэрэгцэн тэргүүн хадагтай хоёр охиноо дагуулан өрөөнд орж ирлээ.

"Эрхэмсэг тэргүүн хадагтай танд энэ сайхан оройн мэндийг хүргэе"

"Танд ч бас эрхэм ээ"

Ерөнхий сайдыг сандлаасаа босч ирэн бөхийсөөр мэндэлсний хариуд бүсгүй толгой дохин хариу бариад өсгийтөө тог тог хийлгэн алхсаар нөхрөөсөө нэг сандал алгасан сууж тэр зайнд нь Рюжин суун зуршлаараа үсээ хойш самнав.

Харин Юна даашинзныхаа хормойг гараараа дээш татан газраас хөндийрүүлээд урагш хэд алхан хамгийн цаад талын сандал дээр суулаа.

"Мэндлэхгүй юу хийгээд байгаа хэрэг вэ?"

Шүдээ ярзайлган инээмсэглэсээр өөр лүү нь харж байгаад хэлсэн аавынхаа үгийг сонссон Рюжин мэндлэх ёстой гэдгээ санасан мэт гэнэт босож ирээд "Сайн байна уу, ерөнхий сайд И Хэжүн. Тантай дахиад уулзсандаа таатай байна" хэмээн үгээ дуусгаад хагас дутуу бөхийн ёсолчихоод буцаж суун уруулаа жимийн хүчээр инээмсэглэв.

Ерөнхийлөгчийн царай тийм ч таатай харагдаагүй хэдий ч Рюжинд хамаа байхгүй бололтой эсрэг талд нь доош харан уруулаа хэмлэх хүүг шанаагаа тулж аваад ширтэж эхлэх нь тэр.

//Царай муутай амьтан ирээсэй гэж хэчнээн залбирлаа даа... Царайлгийн туйл чирээд ирж гэнэ// (бодлын хашилт // )

Удалгүй зоог ирж бүгд чимээ аниргүй хоолоо идэцгээнэ. Тэдний хувьд хоол идэж байхдаа ярих нь хамгийн бүдүүлэг хэрэг.

"Гол яриандаа орох уу ерөнхийлөгч өө?"

Сайдыг баясал дүүрэн ингэж асуухад ерөнхийлөгч толгой дохисоор хоёр хүүхэд рүү ээлжлэн харав.

"Ерөнхий сайд бид хоёр энэ тухай удаан бодож хэд хэдэн удаа ярилцсан. Тэгээд шийдэлд ч хүрч өнөөдөр та бүхэнд дуулгахаар энд цуглуулсан явдал. Сайдын ганц хүү И Хэчан миний том охин Шин Рюжинтэй дараа долоо хоногийн лхагва гарагт сүй тавина"

A/N : Таалагдаж байгаа бол vote follow дарахаа мартуузай. Хэлэх шүүмж байвал дуртай хүлээж аваад засахыг хичээх болно. Сонирхож уншиж буйд баярлалаа💙

Good boy & Bad Girl |Haeryu|Where stories live. Discover now