7

179 36 6
                                    

"Сайн байна уу? Шин Рюжин байгаа юу?"

Хэл чимээгүй ирсэн Хэчан орж ирээд л шууд Рюжиныг асуулаа.

"Байгаа эрхэм ээ. Намайг дагаад яваарай"

Хэчан скейтээ барьсаар үйлчлэгч эмэгтэйн араас дагав.

Үйлчлэгч өрөөний хаалгыг хоёронтоо тогшоод явахад Хэчан онгойлгон дотогшоо орлоо. Рюжин томоо чихэвч зүүчихсэн хичээлээ хийн сууж байв.

Хэчан саад болвол толгойгүй болохоо мэдэж байсан учир зүгээр л дуусах хүртэл хүлээхээр шийдэн чимээгүйхэн орон дээр нь очиж суугаад өрөөг нь тойруулан ажлаа.

Хэдий өөрөө замбараагүй хэнэггүй харагддаг боловч ихэд цэвэрхэн аж. Элдэв зураггүй цав цагаан хана, энгийн загвартай гурван хүн багтчихаар өргөн ор, хөвсгөр хивсэнцэр, сонсдог хамтлаг болон дуучдынх нь цомог элдэв зүйлс өрөгдсөн тавиур, хичээл номоо өрж тавьсан бас нэг тавиур, хичээлийг ширээ тэгээд эцэст нь скейтбордод нь зориулагдсан тусгай тавиур.

Хэдий Рюжин Хэчаны сонирхдог төрлийн охин биш боловч түүнд ихэд онцгой санагдаж байсан юм. Тэр амьдралдаа хэзээ ч ийм адаар ааштай, зөрүүд хэрнээ хайр хүргэм дүрсгүй охинтой таарч байгаагүй.

Хэчаныг бодол болон сууж байхад нь Рюжин хамаг юмыг нь замхаруулж орхив.

"И-Хэ-Чан! Ер нь хэн болчихоод надтай зууралдаад байгаа гай вэ?!"

Ухаан санаа нь шал өөр газар явж байсан Хэчан бондгос хийтэл цочин "Б-би чамд наалд~"

"Юу болоод гэнэт скэйт хүртэл унаж сурна гэж өвчигнөөд байгаа юм? Скейт унадаг болчихвол сонирхох юм шиг байна уу? Гайгүй байлгүй! Чадах ч үгүй юм байж"

Сая л өөртэйгөө ярьж буйг нь мэдсэн Хэчан дуугүй сонсохоор шийдэн чимээгүй болов.

"6 сар тэвччихэд л болно биз дээ? Тэгвэл Чан ах намайг аваад эндээс арилаад өгөх болно!"

"Уурлаад салчих шалтаг олдохгүй юм... Царайлаг уу? Царайлаг. Боловсон уу? Боловсон. Ухаантай юу? Ухаантай. Өндөр үү? Үгүй. Өндрөөр нь шалтаглах нь ч хаашаа юм. Гайтай амьтан!"

Рюжин гэнэтхэн чихэвчээ авч шидээд Хэчаны байгааг ч мэдэлгүй өрөөнөөсөө гараад явчихав. Удалгүй уух юм барин орж ирэхдээ л олж харах аж.

"Чи яахаараа миний өрөөнд байгаа юм?!"

"Нөгөө... түрүү~"

"Арай... миний орилж чарлахыг сонсоогүй биз дээ?!"

"Нөгөө зууралдаад байгаа гай энэ тэр гээд үү? Үгүй ээ, сонсоогүй"

Хэлэх үггүй болчихсон Рюжин доод уруулаа хазсаар "Яах гэж ирсэн юм?"

Хэчан скейт стикер хоёроо өргөн харуулаад "Энэ... яаж чимэглэх учраа олдоггүй тусламж авах гээд"

"Чимэглэж ядаад байх юу байна аа? Уйддаг юм байх даа?"

Рюжин үсээ хойш илэн амандаа бувтнасаар хажууд нь очин суугаад "Алив, юу юу авсан юм бэ дээ?"

Рюжин Хэчаны стикерүүдийг гараас нь булаан аваад эхнээс нь үзэж эхлэв.

"Шинэ стикерүүд ирчихжээ? Очих хэрэгтэй юм байна даа"

Тэр нэг нэгээр нь скейт дээр нь байрлуулан барьж үзэнгээ хэлээд үргэлжлүүлэн "Өөрөө наах гээд үз. Харж байя" гэхэд Хэчан итгэлгүй гэгч нь толгойгоо дохиод эв хавгүйхэн энд тэнд нь барьж үзэн дахин дахин асууна.

"Ингэвэл болж байна уу?"

"Ингэхээр чинь тэнэг харагдана шдээ! Жаахан ийш нь"

"Ингээд үү?"

"Үгүй ээ ийш нь!"

"Биш ээ! Алив"

Рюжин бухимдсаар стикерийг нь скейттэй нь булааж аван өөрөө хийж эхлэв. Хэчаны буруу нааж орхисоныг өөр стикерээр даран янзлах Рюжин түүний скейтэнд чин сэтгэлээсээ хандах бөгөөд өндгөнд хүрч байгаа аятай бүгдийг болгоомжтой хийж байв.

Үүнийг нь ажиглах Хэчан түүнийг энэ скейтборд тэр Бан Чан хоёртоо хэчнээн сэтгэлтэй болохыг нь мэдэрч байлаа.

"Чи... үнэхээр надтай гэрлэх гээд байгаа юм уу?"

Рюжин ажил дундуураа ингэж асуувал Хэчан "Өөр арга байгаа гэж үү? Боломж байхгүй шүү дээ"

"Би Чан ахтай тохирчихсон. Хагас жилийн дотор чамд дурлахгүй байж чадвал Чан ахыг дагаад хэн ч олохооргүй газар очиж амьдарна"

"Дурлачихвал яах юм?"

"Тэгвэд тэгээд чамтай гэрлэж л таарах байх даа. Гэхдээ хэзээ ч тийм юм болохгүй ээ"

"Яагаад тийм итгэлтэй байгаа юм?"

"Зүгээр л... Түүн шиг хүнийг чи яасан ч орлож чадахгүй"

Удаан хугацааны дараа шинэчлэлт өгч буй ичих нүүргүй Дубадугийн царай🥸

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 25, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Good boy & Bad Girl |Haeryu|Where stories live. Discover now