5

187 39 2
                                    

Гоёмсог даашинз, чамин хослол өмссөн залуус бүсгүйчүүд наагуур цаагуур холхиж тэр дунд Чан амандаа тамхи зууж дэргэд нь Хэчан зогсоно.

"Чамайг булах тал дээр би тоглоогүй. Би үнэхээр Рюжины шаналж байхыг зүгээ рхараад сууж чадахгүй"

Чан тамхиа хоёр хуруугаараа чимхэн авч утааг нь үлээн гаргаад үгээ хэлэхэд Хэчан өөр лүү нь ирэх утааг гараараа сэвэн холдуулангаа "Дотор хэлэхэд чинь л мэдсэн. Тоглоогүй гэдэг чинь нүднээс чинь л харагдсан. Санаа зовох хэрэггүй дээ. Би бусдыг зовоох дургүй хүн"

"Чамд 6 сарын хугацаа байгаа. Рюжиныг өөрийн болгох 6 сар. Хэрэв энэ хугацаанд өөрийн болгож чадахгүй бол түүнийг би өөртөө авна гэдгээ хэлчихье"

"Шин Рюжин эд бараа бус хүн. Өөртөө авна эсвэл өгнө гэд байгаа чинь таалагдахгүй байна"

Хэчан төв царайлсаар ингэж хэлэхэд Чан толгой дохин инээд алдаад "Чи их дажгүй залуу юм. Би уг нь чамд дургүй байхгүй юу. Гэхдээ надад таалагдаж байна"

"Ямар утгаар?"

"Рюжины дэргэд байх хүн нь одоо чи л болж үлдэж байна шүү дээ. Итгэж болохоор хүн шиг санагдаад тэгээд л таалагдаж байгаа бололтой"

"Нэг ч гэсэн хүнд таалагдаж байгаа бол аштай юу даа... Гадаадад Ази гээд их гадуурхагддаг байсан юм"

"Рюжинд удахгүй таалагдах биз"

"Наадаханд чинь л санаа зовж байна"

"Рюжин скейтбордод их дуртай. Хичээл номондоо сайн атлаа сургуульдаа явах дургүй. Хүсэхгүй бол тасалчихдаг, хүсвэл суучихдаг хүүхэд. Harry Styles, Taylor Swift хоёр бас их дуртай. Сагсан бөмбөг сайн тоглодог. Шарсан тахианд нугасгүй. Уран зөгнөлт бас романстай цувралд дуртай. Харин араар нь элдэв юм ярьж муулахад дургүй. Худлаа ярьдаг хүмүүст дургүй. Олны анхааралд байх дургүй. Шорвог хоолыг үзэн яддаг. Түргэн ааштай, дураараа, хэнэггүй хүүхэд. Нэгийг нь ч алдалгүй тогтоож ав"

Чан яриан дундаа үе үе сорох тамхиа яриагаа дуусахтай зэрэгцэн дуусгаж унтраагаад орхих аж.

"Яагаад надад энэ бүгдийг хэлж байгаа юм?"

"Чи сүйт залуу нь шүү дээ. 6 сарын дараа Рюжиныг олон хүний эсрэг сөрж өөрийгөө зовоогоосой гэж би хэзээ ч хүсэхгүй. Тиймээс чи энэ хугацаанд заавал тэрнийг өөртөө дурлуулах ёстой. Тиймээс л мэдээлэл өгч тусалж байна"

Чан уруулаа өргөн инээмсэглээд ингэж хэлэхэд Хэчан толгой дохисоноо "Та Шин Рюжинд сайн байх нь ээ?"

"Сайн, гэхдээ Рюжинд хайрлаж чадахгүй гээд худлаа хэлчихсэн. Тэгэхээр дургүй юмыг нь хийн барин өөрөөсөө түлхэж буулт хийж байгаагийн ашгийг заавал гаргаж өгөөрэй"

"Надад гарц байхгүй бололтой"

_

["Шин Рюжин өчигдөр гадаадаас ирсэн сурагчтай сүй тавьсан гэсэн"

"Тэтгэлэгийн сурагчид ухаангүй байсан биз дээ?"

"Царайлаг баян хүүхэд хүрээд ирсэн чинь таалагдахаа больсон биз"]

Рюжиныг хаалганаас эхлээд л харсан болгон нь ам хуурайгүй чалчиж араар нь шивнэлдэнэ. Харин Рюжин ийм зүйлсэд угийн дургүй учир нүдээ эргэлдүүлсээр байрандаа зогсон эргэж харав. 

Тэгээд нууцаар юм шиг хэр нь сонсгох гэсэн мэт чанга ярих охидын урд очин зогслоо.

"Араар шивэр авир хийгээд байлгүй улаан нүүрэн дээр чангахан хэлчих. Ингээд байхад чинь дургүй хүрээд байдаг болохоор"

"Уучлаарай. Муулах гэсэн юм биш"

Тэр охин айж эмээсэн шинжгүй ингэж хэлчихээд Рюжиныг мөрөөрөө түлхэн явах гэхэд Рюжин байрнаасаа хөдлөлгүй зогссон хэвээр "Дуртайдаа сүй тавьсан юм биш. Хүсвэл авч болно. Салгаад өгвөл бүр сайн"

Тэрээр өнөөх охид руу харах ч үгүй үгээ дуусгаад явж байсан зүг рүүгээ яваад өгөв.

Түүнийг цааш явах үеэр Хэчан сургуулийн үүдээр орж ирж таарах ба Рюжиныг харангуутаа араас нь гүйнэ.

"Өглөөний~"

"Зайлж үз!"

"Би сүйт залуу чинь биз дээ? Мэндэлж~"

"Өөртэйгөө л мэндэл"

Рюжин түүнийг үг хэлүүлэлгүй тасласаар байсанд Хэчан хэлэх үггүй болон амаа хамхив.

___

Шаазан таваг мөнгөн сэрээний харшилдах дууг таслах хүү сэрээгээ хоолныхоо дэргэд зөөлөн тавиад эцэг рүүгээ болгоомжлонгуй харлаа. 

"Аав таниас зөвшөөрөл авах зүйл байна"

Эхлээд хөгшин сонсоогүй мэт хэсэг суугаад удалгүй толгой дохин "Хоол идэж байхад хэрэггүй. Хоолны дараа ажлын өрөөнд хүрээд ирнэ биз"

Эцгийнхээ үгийг хүлээн суусан хүү хүссэн хариултаа авмагцаа сэрээгээ буцааж аван хоолоо идэж эхлэх ажээ. Үүнийг харахад л энэ айл хэчнээн ёс журамтай чанга хатуу айл гэдгийг нь мэдэж болох ажээ. 

"За, ярь"

Оройн зоог өндөрлөж сайд хөгшин хүүгийн хамт ажлынхаа өрөөнд орж иржээ.

"Ерөнхийлөгчийн охин Шин Рюжин~"

"Сүйт бүсгүй чинь болчихсон байхад ингэж дуудаж болох зүйл үү?"

"Өршөөгөөрэй, Рюжин надад тийм ч дуртай биш юм л даа. Надтай гэрлэхийг хүсэхгүй байна гэсэн"

"Тэгээд?"

"Хичээл таслах шаардлага гарах гээд байгаа учраас зөвшөөрөл авах гэсэн юм. Шин Рюжиныг өөртөө татахын тулд"

A/N : Шалгалт шүүлэг гээд удаан алга болчихлоо. Уучлал хүсье🙇‍♀️🙏

Good boy & Bad Girl |Haeryu|Where stories live. Discover now