3~р бүлэг "Анхны үнсэлт"

7 2 0
                                    

Дурлаж, хайрласан ч найзууд гэдэг нэрийг зүүн явсаар байгаа бид дунд сургуулийн 3~р ангид орсон. Өвлийн амралт эхлэх тийшээ хандаж байлаа. Гадаа цас ороод л хосууд зугаалаад л... Ангийн хүүхдүүдээс ихэнх нь тэр өвөл анхны цаснаар хайраа илчилсэн юмдаг. Захиа авч байгаа охидыг хараад битүүхэндээ атаархах сэтгэл төрсөн. Тэгээд чамайг надад захиа өгч буйгаар төсөөлөхөд сэтгэл минь догдолж нүүр минь улайгаад л явчхаж билээ.

Анги ахихаар ангиуд хоорондоо холилдож нэг анги болдогдоо. 2~р ангиа төгсөөд 3~р ангид орох үед азаар чи манай ангид хувиарлагдсан. Тэгж л чамайг харах гэж хаа хамаагүй явдаг үе минь өнгөрсөндөө. Өглөө ирэнгүүтээ л үүдэнд чамайг харна, өдөр завсарлагаанаар ч ангид чамайг харна, хичээлийн дундуур ч гэсэн чамайг л хардаг байлаа. Хичээлээ хийхгүй гээд л хажууд суудаг байсан найздаа загинуулж билээ. Миний чамд сайн гэдгийг мэддэг ганц хүн тэр охин байсан. Найзлаад, суугаад чиний тухай ярихад үнэхээр тухтай хүн байж билээ. Сэтгэлээ илчилж чадахгүй дотроо хадгалсан үгсээ тэрэнд хэлэхэд сэтгэлийн шаналал минь арилдаг байлаа.

За тэгээд буцаад цастай өдрийн хайрын захиан тухай... Хажуу ангийн хөвгүүн ирээд надад захиа өгсөн өдөр би яахаа мэдэхгүй гацчихаж билээ. Юу билээ яах уу? гэж бодож амжаагүй байтал чи араас ирээд хамтдаа цайны газар оръё гээд дагуулаад явахад чинь би үнэхээр чамд баярлалаа гэж хэлмээр байсан. Эвгүй царайлаад хоцорсон өнөөх хүүхэд тэр өдрөөс хойш ахин ирээгүй юмдаг. Гэхдээ дахиж ирээгүй гэж бодохоор жоохон гайхмаар ч юм шиг бас харамсаад ч байх шиг санагдсан шүү хэсэг хугацаанд. Энэ харамсалыг түрүүлсэн үе нь тэр өдөр.

Найзынхаа зөвөлгөөг дагаад сэтгэлээ илчилхээр шийдээд чамд зориулж захиа бичээд шөнөжин суусан. Эхлэл хэсгийг бичээд болохгүй болохоор нь базан хаяаад ахиад л эхнээс нь бичнэ. Тэгж намайг хэр их цаас базан хаясанг мэдэх үү? Эхэндээ тоолж байгаад сүүлдээ тоогоо алдсан байдаг юм. Хэрэггүй гэж хаясаар байгаад сүүлдээ ганцхан цаастай үлдээд сэтгэлээ илчлэх үг гэж ямар үг байдаг юм бэ? гэж бодон суусаар байгаад унтчихаж билээ. Тэгээд өглөө сэрээд хичээлдээ явахаасаа өмнө өнөөх цаасан дээрээ "би чамд сайн" гэх гуравхан үгийг биччихээд гэрээсээ гараад гүйж байхдаа үнэхээр ихээр догдолсон. Сургууль дээр ирээд хаалганы хажууд гуталаа сольж байсан чамайг хараад гүнзгий гэгч нь амьсгаа аваад халаасан дах захиагаа гартаа атгаад хөдөлтөл өрсөөд нэг охин гүйж ирээд гаранд чинь захиа атгуулаад гараар хийсэн шоколад өгөөд яваад өгсөн. Тэгээд л би өнөөх захиагаа базан цүнхнийхээ ёроол руу шидчихээд өөдөөс чинь инээгээд очход чи "өглөөний мэнд" гээд инээмсэглэж билээ. Сэтгэлээ илчилж чадаагүйг минь сонсоод өнөөх найз маань намайг баахан зэмлэсэн. Бас өнөөх чамд захиа өгсөн охин өдөр болгон л чамайг дагаж явдаг байсан. Тэгж өдөр хоногууд өнгөрч хавар болж, зун болж, намар ирсэн. Дунд сургуулийн үе дуусч ахлах ангид орохын өмнөх төгсөлтийн баярын үеэр өнөөх найз маань тоглоом тоглохоор болдог юм байна. Тэгээд ундааны сав эргүүлээд таарсан хүмүүс нь нэгнийхээ уруул дээр үнсэх гээд л хэлсэн. Өнөөх зүрх минь цээжиндээ байж ядан догдолоод өөдөөс чинь ширтэхдээ би чамайг намайг үнсэж буйгаар төсөөлөхөд нүүр халуу төөнөж байсныг санаж байна. Тэгээд хамгийн эхлээд чи эргүүлэхэд би гялс дотороо над дээр таараасай гэж бодоод амжив. Тэгтэл хачин жигтэй нь надад дээр таарчхаж билээ. Би бүүр үнэхээр л гайхсан бас баярласан. Ангийн хүүхдүүд шуугилдаад л "ооооё" гээд л орьлолдоод л. Чамайг надруу дөхөж ирээд уруул дээр минь үнсэхэд би золтой л дээшээ явчхаагүй шүү. Миний анхны үнсэлт, тэгж би чамдаа анх өгсөн. Тэр цагаас хойш өнөөх тоглоомыг зохино байгуулсан найздаа талархаж өдөр болгон амттанд даадаг болсон доо. Бас чамайг хайрлах хайр минь тэр өдрөөс хойш улам л гүнзгийрэн улам илүү хайрлах болсон.

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now