7~р бүлэг "Хүлээлт: Чамруу"

3 1 0
                                    

Унтах нойрноосоо хасан байж үнэхээрийн их хичээж бэлдэж байсан юмсан чи минь. Гэтэл сүүлд нь би ганцаараа явахаар боллоо. Сайн байж чадсангүй хэмээн өөрийгөө буруутгах хэрэггүй дээ хайрт минь чамдаа сайн зааж чадаагүй миний л буруу байсан байх. Өөрийн хийх цагаасаа өшөө жоохон илүүг чамдаа зориулах байсан юм. Нэг л эвгүй чамайгаа орхиод явна гэхээр. "Хэрэв" гэдэг үг тархинд минь орж ирэхээр арын үгийг нь бодмооргүй болдог. Угаасаа сайхан бодол байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ л хорьж болдоггүй бодол гэж байдаг юм билээ. Болоогүй байгаа ер нь болох үгүй нь баталгаагүй баахан хачин зүйл бодож шөнөжин хөрвөөдөг байлаа. Явтлаа бас явсныхаа дараа ч. Үлдэж хоцорсон нь яахав орхиж явсных нь буруу шүү дээ хэмээн хүмүүс ярина. Яваагүй байхдаа ч чамайгаа үнэхээр ихээр санаж билээ.

Намайг явахын өмнөх өдөр бид болзсон доо. Хийх юмныхаа төлөвлөгөөг цаасан дээр бичиж шөнөжин суусан ч гарыг чинь атгаад зүгээр л алхах надад үгээр хэлэхийн аргагүй жаргалыг бэлэглэж байсан. Эгнэсэн олон замын гэрэлтүүлэг эгц урд нь байх өндөр моддын доогуур алхаж байхдаа ингээд л цаг хугацаа зогсчихоосой гэж бодоод дээш хартал бараан саарал тэнгэр өөдөөс минь гунигтай гэгч нь ширтэж байлаа. Яг л миний сэтгэл шиг. Дэмий алхсаар байгаад шөнийн 12 цаг боллоо. Салах цаг болсон гэх шиг цагний хонх "дин дин" гэж хэдэнтэй дуугарч билээ. Тэгээд гэрийн чинь гадаа чамайгаа тэврээд зогсож байхад зүрхэн тушаа минь халуун шингэн зүйл ар араасаа урсан нэвчиж байхыг мэдэрсэн. Чи минь уйлж байсан. "Бүүр яваагүй шүү дээ буцаад удахгүй ирнэ" гэх үгийг хэлэхийг хүсэж байсан ч би чадаагүй. Зүгээр л чамайгаа улам чанга тэврэхээс өөрөөр юу ч хийж чадаагүй. Тэгээд уруулыг чинь үнсэж байхдаа бас л бодсон өнөө шөнө хамтдаа хонох тухай, хүзүүнд чинь хүрсэн байх миний гар тархинд минь хачин бодлыг биеэнд минь шунал тачаалыг мэдрүүлж байлаа. Чамайгаа тэврээд унтахсан гэж бүүр цаашлаад чамайг нүцгэнээр чинь тэврээд хэвтэхсэн гэж. Эр хүний боддог л зүйл, эмэгтэй хүний сайхан биеийг таалан тааламжтай жаргалыг бие дээрээ мэдрэхийг. Нэг л мэдэхэд бүхэл биеийг минь халуу төөнүүлэн байж ядахад хүргэх чиний тухай тэр ичгүүрт бодлыг тээгээд би буцаад алхаж байлаа гэрийнхээ зүг. Хэдий бүрхэг байсан ч тэр өдөр үнэхээр дулаахан байж билээ. Гэхдээ зүрхэн тушаа чиний минь эцэс төсгөлгүй унагасан тэр нулимс цамцанд минь зүрхэнд минь нэвчээд хаа нэг исгэрэх зөөлөн салхинд жиндүүцүүлж би даарч байсан. Яаж гэртээ ирсэнээ санахгүй юм бас хэзээ орондоо орсоноо. Нүд минь нээлттэй тааз ширтэн хэвтэж байхдаа гадаа бага багаар гэгээ орж байгааг мэдэрнэ. Ингээд миний явах өдөр ирлээ. 4 жил чамаасаа хол байна шүү дээ. 8-ыг бодвол бага тоо ч 1-ийг бодвол нэлээн их тоо хэмээн бодоод ямартай ч би гэрээсээ гараад онгоцны буудал руу явж байсан. Нисэхээсээ бараг цаг гарны өмнө ирээд үүдний танхимд сууж байв. Хурдхан явахыг яарсандаа биш шүү зүгээр л эрт очих ёстой гэж доторх хүн минь хэлээд зүрх минь тэмүүлээд байсан. Яагаад гэдгийг нь ойлгох мөчидөө эрт ирсэн нь зөв болжээ гэж бодсон. Танхимын сандал дээр 30 минут хитрээ сууж утсан дээр байх чинийхээ зургийг ширтэж байгаад зүүн тийш хартал яг үүдний урд байх сандал дээр чи сууж байсан. Бас л утасаа ширтээстэй гэхдээ түгшсэн харагдсан. Хажууд чинь очих гэсэнээ азнаад зүгээр л ажиглан харж байлаа. Хэр удаан хугацаа өнгөрсөнийг ч мэдэхгүй чамруугаа ширтсээр байж билээ. Тэгээд чамруу залгаад чинийхээ байх зүг рүү алхаж байсан. Тэгтэл чи гэртээ байна очиж чадахгүй нь гэж хэлээд утасаа салгаад нүдэнээс чинь зогсолтгүй урсах нулимсаа арчаад миний байгаа зүгээс эсрэг зүгт нэг баганы цаана ороод зогсчихож билээ. Яагаад худалаа ярьсанг чинь ойлгож байсан болохоор араас чинь очоогүй юм. Цааш алхаж байгаад эсрэг талын хаалгаар гараад чиний зогсож байгаа баганы наан байх хаалгаар буцаад дотогш орлоо. Чиний минь үнэр намайг үүднээс авахуулаад л дагсан. Урсдаг шатаар дээш өгсөж байхад ч билетээ өгөх гээд зогсож байхад ч бас хил давах гээд шалган нэвтрүүлэхээр орох гэж байхад хүртэл яг ард минь байгаа юм шиг үнэхээр тод бас ойр мэдрэгдэж байлаа. Яг шалган нэвтрүүлэхээр гарахдаа би эргээд харсан чи минь баганы цаана доош ширтэн уйлж байж билээ. Хэдий чамруугаа эргээд очмоор байсан ч энийг л давчихвал бид дандаа хамт байх учир дөрөвхөн жил, нүд ирмэх зуур болно шүү дээ тэгээд үргэлж хамт байх болно гэх үгээр өөрийгөө зоригжуулаад би цааш алхсан. Бага багаар өндөрөө аван дээш хөөрөх онгоцонд суугаад доош харж байхдаа "хайрт минь намайг хүлээгээрэй" гэж хэлээд үүлсийн дунд орон би чамаасаа холдлоо.

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now