12~р бүлэг "Эцэг, эх"

1 0 0
                                    

Намайг дуурайсан нэг хүү, чамайг минь дуурайсан нэг охин. 3 болон 5 настай хоёр хүүхэдтэйгээ 30 хүрэх гэж яваа бидний амьдрал үргэлжилсээр.

Ээжээ ээжээ ах надтай тоглохгүй байна гээд хов зөөгөөд ирдэг охин минь хоног хоногоор үг, өгүүлбэр хэлэхдээ сайн болсоор. Харсан хүн болгон хэлнэ ээжийнхээ дүрсгүй, зоригтой чөлөөтэй занг тэр чигт аваад гарчихжээ хэмээгээд энхрий охиныг минь өхөөрдөнө. Харин ээжийгээ дуурайсан царай төрхтэй хүүг минь хараад энэ яг аав шүү тээр тэр уйлж байгааг нь. Аав нь жоохондоо аягүй уйланхай хүүхэд байсан бүүр ягаа яг гээд хошуугаа цорвойлгон хөөрхөн үрийг минь өхөөрддөг байсан.

Эцэг их болоод бид их л завгүй улсууд болсон доо. Энэ тэрүүгээр болзоонд явж зугаалах цаг олдохоо больсон. Өмнө нь дан ганц хоёулахнаа байхдаа өдөр бүр л болзоонд явдаг байсансан гэж хааяа ярин суугаад хачин сайхан дурсамжуудаа сэдэрээдэг байж билээ. Гэлээ гээд энэ хүүхдүүд биднийг болзоонд явуулж бидэнд хувийн орон зайг олгосонгүй хэмээн бодож санаж байсан удаа нэгээхэн ч үгүй юм. Бид эцэг эх болсондоо эрхгүй ихээр баярлаж энэ тухайгаа ч нэгэндээ үргэлж хэлдэг байсан.

Нэг өдөр чи минь гал тогооны өрөөнд аяга угаан зогсож байсан миний хажууд ирээд гараас минь талыг нь угааж эхэлж байгаа тавгийг аваад ташаагаараа намайг түлхэн хажуу тийшээ зөөлөн холдуулаад "би угаая" гэж хэлээд инээмсэглэсэн тэр мөчийг би үнэхээр тод санагдаг. Яагаад тэр мөч тэгж их сэтгэлд тодрон үлдэж яг энд ингэж яригдаж байгаа тухай би мэдэхгүй юм. Чамин тансаг, илүү дулаахан, илүү сайхан үеүүд бидэнд энэ мэтээс их байсаар байгаа атал үүнийг бараг өдөр бүр санадаг шалтгаан нь яагаад гэдгийг аяга угаагаад зогсох бүртээ өөрөөсөө асуудагсан. Тэр үеийн харц чинь юм болов уу? Эсвэл дулаахан гарч чинь гаранд минь үл ялиг хүрэхэд мэдрэгдсэн тэр догдлолоос үүдэлтэй юм болов уу? Аан эсвэл аяархан ташаагаараа намайг хажуу тийш түлхэхдээ гаргаж байсан алиа царайнаас чинь болсон юм болов уу? Аль нь гэдгийг үнэхээр мэдэхгүй байгаа болохоор ахиад асуухгүй байхыг зорьсон ч гэсэн аяга угаагаад зогсох бүртээ ахин дахин дурссаар байж билээ.

Өөдөсхөн үрс минь өрөөг тойрч гүйгээд л өглөө биднийг сэрээх гэж үүдний хаалгыг саван орж ирээд ээж, аав босоорой хэмээдэг байсан өдрүүд бага багаар холдсоор. Нэгэн зун болж намар айлчилахад өвлийн урь орж дуусаад хавар ирнэ. Нэг жил өнгөрөхөд дахин нэг жил эхэлж тэр жил дуусахад ахин шинэ жил эхэлдэг. Дэлхий ертөнц бага багаар хувисан өөрчлөгдөхөд дэргэд минь байгаа үрс минь тэрийг дагаад өсөн томорсоор. Дөрвөн сарын цэцэг дэлгэрч тунчиг үзэсгэлэнтэй үзэмж бүрэлдсэн сайхан цаг агаартай тэртээх жилийн тэр нэгэн өдөр охин минь бага ангид орж хүү минь дунд ангид дэвшсэн орж билээ. Хүүхдүүд том боллоо одоо л нэг бид хамтдаа байх цаг гарах нь гэтэл ажлаас болж бас л завгүй гүйлдсээр байсан. Орой гэртээ л нэгэнээ харж орон дэрээр л нэгнээ тэврэнэ. Болзоо гэж хэлээд орой бүр гарт минь атгуулдаг цэцгийн баглаа. Тэрийг өгч байхдаа илгээдэг дулаахан үнсэлт дөлгөөхөн харц амгалан инээмсэглэл надад гадуур болзоонд явахаас илүү гайхалтай романтик санагддаг байж билээ. Бид элдэвийг хийх тэнхэлгүй энхрийлэн нэгэнээ ганц ганц үнсчихээд өөд өөдөөсөө харан нэгнээ тэврээд үнэхээрийн хурдан зүүдэндээ умбадаг байсан. Ер нь тэгээд нас яваад ирэхээр нуруу нуруугаараа тэврээд унтах л сайхан санагддаг болчихдог юм шиг бодогсон.

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now