9~р бүлэг "Надтай гэрлээч"

5 1 0
                                    

Удаан хугацааны хүлээлт, хүслээ сул орхин гайхалтай жаргал, ханашгүй таашаалыг мэдэрснээс хойш хэдэн сар өнгөрсөн. Холын зайд нэгнээ үгүйлэн байж сурч төгссөн мэргэжилээрээ ажилласаар. Өвөр түрүүндээ орон, нэг хөнжилд сэрэн, нэгнээ таалан жаргасан ч бид тусдаа байсаар л. Нэгэнт л би чинийх чи минийх болчихсон. Амьдралд минь өөр нэгэн орж ирээд ямар ч нэмэргүй бүхэл амьдралдаа ганцхан чамайг л хайрлах болно гэдгийг 4 жилийн хүлээлт баталсан биш гэж үү? Илүү их нотолгоо нэхэх аваас ээжийнхээ гараас хөтлөөд хажуугаар чинь өнгөрч байхад эхэлсэн тэр мэдрэмжээс өдийг хүртэлх цаг хугацааг өгье. Тэгвэл итгэх үү? Үеийн хүүхдүүд хичээлд шамдаж байхад өдөр бүр чинийхээ тухай боддог байсан бодлоо би харуулъя, хамт сурдаг хөвгүүд хайрын захиа өгөн ичингүйрэхэд нь ганц ч нүдээр хялам хийдэггүй байсан тоомжиргүй зангаа үзүүлье. Тэгвэл итгэх үү? Энэ амьдралд минь энэ залуугаас өөр хэн ч надад байхгүй, бас хэн ч надад хэрэггүй гэдгийг.

Хүйтэн өвлийн жиндүүхэн орой, хөвөнтэй куртик өмсөж, хөвсгөр бээлий угалсан гартаа хөлдүү мөхөөлдөс атгачихаад, даарч байна гэдэг үгийг амнаасаа гарган байж л мөхөөлдөсөө хазан явах чамайгаа хараад ингэж бодсон.

Идэж байгаа мөхөөлдөсөө дуусах гээд ирэхэд чи минь биеэ эргүүлэн надруу хараад өгөхгүй байж л өгөөмөр зан гаргасан нэгэн болох гээд гартаа байх мөхөөлдөсөө над руу сунгаад "идэх үү" хэмээн асууж билээ. Харин би хариу хэлэхдээ чамаар жоохон тогломоор санагдаад халуун биш хүйтэн уур савсуулах өнөөх мөхөөлдөс рүү хараад "ганцхан хазчихъя" хэмээгээд урагш ухасхийтэл чи, гараа татан аваад "хүйтэнд зайрмаг идвэл хоолой чинь өвдөнө" гэж хэлсэн сэн. Тэр үеийн өөрийнхөө царайг чи минь харсан ч болоосой. Амттай зүйлээ айлын хүүхдэд булаалгах гэж байгаа юм шиг царай гаргаж байсан сан. Дэнхийсэн том биетэй сайхан залуу болчихсон байтал дэггүй зан чинь одоо ч хэвээр байгааг хараад би тэмүүлж чамдаа ахин дурласан.

Мөхөөлдөсийнхөө сүүлийн үлдсэн хэсгийг хазан амандаа хийгээд надруу харан инээмсэглэж буй чамайгаа хараад өөртөө хэлсэн "түүнтэй гэрэлмээр байна" гэж.

Хийж эхлэх зүйл өчнөөн байлаа. Хэлэх гэхээр хэлж чадахгүй нууцлана, учир нь гэнэтийн бэлэг байсан болохоор. Өвлийн жиндүү агаар надад үйлчлэхгүй байх нь гараас чинь атгаад ганцхан алхмын өмнө тархинд минь харван ирсэн бодолдоо, тэр бодлоос салбарлан үүссэн төсөөлөлдөө уусаад хэтэрхий жаргалтай байсных минь юм даа. Гайхалтай төсөөлөлдөө хэт их автан, гаргах царайны хувирлын минь зураглал хаа нэг нүүрэн дээрээ инээмсэглэчихээд харин ихэнхийг нь дотроо чангаар хашхирчихаад явж байхдаа нэг л мэдсэн гэрийнхээ үүдэнд ирчихсэн байж билээ. Тэгээд "сайхан амраарай" гэж хэлээд нэг тэвэрсэн. Гар гараасаа атган өөд өөдөөсөө харан нэлээн удаан зогссон. Насанд хүрсэн хүмүүс яагаад болохгүй гэж гэх бодол төрнө.

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now