6~р бүлэг "Хүлээлт: Чамайг явуулчхаад"

4 1 0
                                    

Хамтдаа гээд хичээж зүтгэж байсан бидний өнгөрсөндөх өдрүүд хий хоосон хүчин чармайлт байсан юм шиг санагдсан. Хамтдаа хамтдаа гэж тэмүүлээд хайрт чинийхээ хичээлийн цагаас үрэн байж бэлдсэн юмсан гэтэл юу ч болсонгүй. Би л хичээж чадсангүй, би л муу байснаас боллоо хэмээн өөрийгөө хичнээн их буруутгасан билээ.
Чамайгаа үдэж гаргаж өгөхдөө хичнээн ихээр шаналаж байвдаа. Хэдхэн жил л яваад ирэх хүн шүү дээ. Ямар үүрд явж байгаа биш гэж өөртөө хэлсэн ч болдоггүй сэтгэл минь тархинд минь захирагдсангүй. Миний бүх л зүйл надад захирагдахгүй байлаа.

Явхаасаа өмнө гээд бид гадуур гарсан тэр орой. Гар гараасаа атгаад намуухан салхинд найгах мододын дэргэдүүр алхаж байхдаа энэ өдөр битгий дуусаасай гэж үүлээр хүрээлсэн бараан тэнгэрт үзэгдэх тэр ганцхан одонд хүслээ шивнээд нүдээ аньж билээ. Хэтэрхий гэмээр хувиа хичээсэн тэр хүсэлтийг минь хэн ч авч хэлэлцээгүй нь тодорхой биз. Хийх юм зөндөө байгаа мэт санагдсан ч бид тэр шөнө хэтэрхийгээс ч удаан гар гараасаа атган замын нэг булангаас нөгөө булан хүртэл алхсаар л байж билээ. Үнсгэлжин буцаад хэвэндээ ордог шөнө дундын 12 цаг болсон байлаа. Дулаахан тэвэртээ намайг тэврээд чи чихэн дээр минь амьсгалж байсан. Чиний амьсгал "ааахүүү ааахүүү" гээд л яг л амраг минь намайг хүлээж байгаарай гэх шиг л. Уйлаад байя гээд нулимсаа асгаруулсан ч улам чангаар тэврэх чиний тэврэлтээс халуу төөнөж унаж амжаагүй байхад л нулимсыг минь хатааж байж билээ. Харин мөрөн дээр минь байх чиний минь эрүүнээс бүлээн ганц дусал зүйл дуслан унаад энгэрийг минь даган доош урссан сан. Тэр үдэш, үнсэлтээрээ чи минь уруулыг минь гуниглуулчихаад яваад өгсөн.

Өглөө нь сэртэл би орон дээрээ байж байлаа. Өнгөрсөн шөнө яаж гэртээ орж ирсэнээ ч санахгүй байв. Гарыг чинь яаж тавьж явуулснаа ч санахгүй байсан. Хананд байх цаг надруу хаягдаад үлдлээ хөөрхий гэх шиг харж хар урт, улаан урт, хар богино зүүгээ хорсолтой нь аргагүй хольж сольж чиний явах цагийг надад сануулж сэтгэлийг минь улам л хөндүүрлүүлнэ. Төсөөлөл минь л болохоос биш зүв зүгээр өөрөөрөө байх энгийн тэр цаг руугаа би хялам хийчхээд гэрээсээ гаран онгоцны буудал руу такси барин хурдаллаа. Жолооч ахад хурдан явахыг сануулсаар байгаад нислэг чинь болохоос нэг цагийн өмнө би ирсэн байсан. Бараг чамаас түрүүлээд. Үүдний танхимд суугаад утас руугаа ширтэж байхад чи залгасан. Утасаа аваад чихэн дээрээ тавилаа. Уртаар амьсгалах чиний минь амьсгал бас дулаахан чиний минь хоолой дуулдана. "Би бараг ирчихлээ... чи хаана байна" гэж хэлээд хариугаа хүлээн чи минь хэсэг дуугай байсан. Амьсгал чинь сонсогдоод л, түргэн түргэн амьсгал. Хэдий би ирчхсэн байсан ч хэлж чадаагүй чамдаа худалаа хэлсэн. Явахыг чинь харж чадах тэвчээр байхгүй байсан болохоор, хил давах гээд шалган нэвтрүүлэхээр гарах гээд зогсох чамайгаа харахаар араас чинь очоод тэврээд авах юм шиг санагдаад. Хувиа хичээж сэтгэлийг чинь хоёрдуулж, ирээдүйгээ эсвэл намайг гэх сонголтыг тулгаж битгий яв гэж хэлэх юм шиг бодогдоод би чадаагүй. Гэртээ байна очиж чадахгүй нь гэж хэлээд утасаа тасалсан. Учир нь уйлж байгаагаа чамдаа сонсгомооргүй байсан юм.

☆Бидний хайрын түүх☆ ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora