10~р бүлэг "Хуримын ёслол"

1 0 0
                                    

Гэрлэх санал тавьсанаас минь хойш долоо хоногийн дараа чи минь ажлын цүнхэндээ үргэлж авч явдаг байсан хэмээгээд хуруунд минь хорвоогийн хаана ч байхгүй цор ганц хувь хосгүй нандин сүйн бөгж зүүж өгсөнсөн. Ногоон өнгөнд дуртай гэдгийг минь бодолцож үзсэн учир ногоон бадмаарагаар шигтгээг нь сонгосон хэмээгээд таалагдаж байгаа үгүйг байн байн асуун тасралтгүй гар руу минь ширтээд бага зэргийн сандарч басхүү тэрнээс илүү догдолж харагдсан. "Надад зохиж байна уу?" Гэх асуултанд минь чинь хар хурдаараа "маааш их, ганцхан чамд минь л ингэж гайхалтай зохих байсан" гэж хариулаад хацрыг минь алгаараа зөөлөн илбээд "хурдхан л чамаагаа гэргийгээ болгох юмсан" хэмээн хэлээд уруул дээр минь зөөлөн үнсэж билээ. 

Хуримын ордонд өөд өөдөөсөө харан зогсох өдөр тийм ч хурдан ирсэнгүй.  Аль аль нь ажилтай, ажил дээрээ хариуцлагатай алба хашдаг учраас "би гэрлэх гэж байгаа тиймээс ажлаа хойш нь тавилаа" гэж хэлж болохгүй болохоор зав чөлөөтэй суугаад тайван хуримаа ярилцах өдөр хүртэл хичээнгүйлэн ажиллаж нэг нэгнээ халамжилсан. Борив богс хийлгүй ажилласан ч болзоондоо цаг гаргаж амьдарсаар эцэст нь хийх зүйлээ дуусгаж хэсэг амралт авах тухай ярилцаж бүтээгээд бид хамтдаа удаан хүсэн мөрөөдсөн хуримын өдрөө товлож, өргөн цар хүрээтэй биш ч багагүй нүсэр хуримын ёслолынхоо талаар ярилцахаар гэрийнхэнтэйгээ уулзсан.

Намрын навч унаж амжаагүй өвлийн эхэн үе. Цас орох ч юм шиг эсвэл бороо цутгах ч юм шиг баргар үүлтэй бараан тэнгэр доогуур бид гар гараасаа атгаад гэр бүлийн уулзалт болж буй газрыг зүглэн тайван алхцгаана. Хаа нэг исгэрэх салхи хацрыг минь үл ялиг дааруулж байсан ч цүнхний нэг тасалгаа шиг томоо хүрэмний чинь халаасанд байх гарын атганд чинь тэврүүлсэн миний гар гал халуунаар төөнөж байсан. Хийх зүйлээ хийж, харах ёстойгоо харж, өнөөг хүртэлх туулах ёстойгоо туулан ирсэн ч гэсэн өдгөө ч чамайгаа нүднийхээ булангаар зэрвэс харахдаа зүрх минь булиглан хацар минь халуу төөнөж хачин ихээр сандардаг хэвээрээ. Нас явсан гэж найзууд минь надад хэлдэг ч яг чинийхээ хажууд энхрий үгсэнд чинь эрхлэн, дулаахан тэвэрт чинь халамжлуулан, дөлгөөхөн харцанд чинь хайрлагдаж байхдаа би тэртээ олон жилийн өмнө чамайг харах бүртээ сандарч яахаа мэдэхдээ больчихдог байсан бага, дунд, ахлах сургуулийн охиноос юу ч өөрчлөгдөөгүй яг тэр хэвээрээ байгаа мэт санагддаг байж билээ.

Том вип өрөөний голд байх нэг талдаа таван сандал эгнүүлэн тавьсан том ширээний баруун талд танай гэрийнхэн, зүүн талд нь манай гэрийхэн сууна. Эхлэлээсээ л дуу шуутай, инээд наргиантай яриа хөөрөөтэй эхлэсэн уулзалт элдэвийг ярин хуучилсаар бидний багийн дурсамж руу хазайн ирж билээ. Өөдөсхөн жижигхэн охин байсан сан хэзээдээ өнгө үс, үзэсгэлэн гоо бүсгүй болчихдог байнаа. Цаг хугацаа ч хурдан юмаа. Та нар тэр үед бодож байгаагүй юу? Энэ хоёр минь ингээд хамтдаа байх байхаа гэж. Би лав бодож байсан энэ хөгшин бас л их юм мэднэ шүү дээ гэхэд эцэг минь яриаг нь дэмжин хэлээд юу гэхэв бүгд л энэ хоёрыг сайхан тохирох хосууд болно гэдгийг мэдэж байсан гэх үед эр нөхрүүдийнхөө яриаг дэмжин эхнэрүүд нь инээлдэн тиймээ хэмээн чангаар хариулж байсан. Анхнаасаа мэдэж байсан юм бол бидэнд арай эрт хэлэхгүй яавдаа. Та хоёр таарч учрах тавлинтай хэмээгээд эрт хэлчихсэн бол сандарч, санаа чилээж зовохгүй амар байсан юм хэмээн хэлэх гэснээ болиод урдах хоолноосоо бага зэргийн сэмлэн аваад амандаа хийх үед чи минь сул байсан гараас минь атгаад "Энэ тухайгаа эртхэн хэлэхгүй дээ. Тэгсэн бол бид тэгж удаан цаг алдаж тэр хэмжээгээрээ түгшүүр мэдрэхгүй байсан юм" хэмээн хэлээд над руу хараад инээмсэглэж билээ.

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now