1

2.6K 131 3
                                    

Би:ТИЙМЭЭ ОЛЧИХЛОО! ХҮҮХЭД АСРАГЧ.

Би шууд л утсаа гаргаж ирэн зарын дагуу ярьлаа.

Би:Сайн байна уу? Зарын дагуу ярьж байна. Хүүхэд асрагч авна гэсэн байна.

Нэгэн эрэгтэй хоолойгоо засан:

-Тиймээ, Маргааш ирж уулзаарай. Хаягаа мессэжээр явуулчихья.

Би:Аанза.

Би:ЭЭЖ!!!!

Ээж:Юу болов?

Би:Би ажил олчих шиг боллоо. Маргааш очиж уулзахаар болсон.

Ээж:Ашгүйдээ.

Ажил олсон өөртөө баярлан дэвхцэн өрөө рүүгээ орлоо. Маргаашдаа бэлдэн унтахаар зэхлээ.

Сэрүүлгэний дуунаас цочин золтой л орноосоо унаж нуруугаа бэртээчихсэнгүй. Босч нүүр гараа угаан бэлдсэн хувцсаа өмсөн, нүүрээ ч хөнгөнхөн будаад амжлаа. Доош буухад ээж аль хэдийн сэрчихсэн өглөөний цай бэлдэн зогсож байх нь тэр.

Ээж:Миний охин сайхан амарсан уу?

Би:Мэдээж.

Ээж:Ийм эрт явах байсан юм уу?

Би:Уулзах хүн маань чухал ажилтай гээд эрт ирвэл сайн байна гэсэн. За ээж явлаа шүү. Баяртай.

Ээжийг нэг үнсчихээд ажлын зүг хөдөллөө. Заасан хаягийн дагуу очиход эрүү минь яг л мултрах гэж байна уу гэлтэй ангайна. Амьдралдаа ийм тансаг байшин киноноос л харж байлаа.

Шүлсээ залгин хаалганы хажууд байрлах хонхыг дарлаа. Удалчгүй хаалга онгойн дотогш орлоо.

Дотогш ороод шууд л нүд минь бүлтрэх шахсан. Гаднахаасаа ч илүү тансаг юм!

Би:Сайн байна уу? Өчигдөр зары...

Ххх:Шулуухан ярьчихъя! Би их завгүй хүн. Хүүхдэдээ ч цаг зав гаргаж чаддаггүй тийм болохоор чамайг ажилд авч байна. Өнөөдрөөс эхэлж чи хүү бид хоёртой хамт амьдрах болно. Чамд хоёр давхарт өрөө бэлдчихсэн байгаа.

Би:Намайг ажилд авсанд баярлаж байна гэхдээ би энд амьдарч ча.....

Ххх:Чиний яриаг сонсох зав алга. Яараад байгаа учраас явлаа.

"Сайн байцгаана уу? Шинэхэн ваттпадын бичээч байнаа 2020 онд хамгийн анх бичиж дуусгаад нэгэн бангтаны групп дээр постолж байсан бичвэрээ засалгүйгээр нийтлэхээр шийдсэн юмаа. Сайн дэмжээд өгөөрэй. Өдөрт 2 хэсэг ороод явнаа."

Хүүхэд Асрагч|PJM|✔️حيث تعيش القصص. اكتشف الآن