6

993 105 4
                                    

Түүнтэй цуг угтсан анхны өглөө.

Одоо л аз жаргалтай болсон юм шиг санагдаж байна.

Тиймээ, Би аз жаргалтай байна.

Тайван унтаж байхад нь сэрээхийг хүссэнгүй. Сэмээрхэн боссоор өрөөнөөс нь гаран угаалгын өрөө рүү зүглэлээ. Хувцаснаас минь Хаёны үнэр жоохон ч болтугай үнэртэнэ.

Анхилуун хэрнээ зөөлөн. Тэр чигтээ тайвшрал мэдрэгдэх нь сайхан.

Усанд орчихоод угаалгын өрөөнөөс гарах гэж байтал Хаён нүдээ нухлан ороод ирлээ.

Би:Хаалга тогшиж мэддэггүй юм уу?

Хаён цаашаа хаалга руу харан:

-Уучлаарай. Таныг явчихсан байх гэж бодоод.

Түүний шагайны хавдар буугаагүй байна.

Би:Шагай чинь зүгээр үү?

Хаён:Өвдөх нь жоохон багассан.

Би:Ашгүй дээ. Гэхдээ ингэж хамаагүй яваад байвал хурдан эдгэрэхгүй шүү.

Хаён:Зүгээрээ. Ажлаа хийхгүй бол болохгүй шүү дээ.

Би:Алив өрөөнд чинь оруулаад өгье.

Гар дээрээ өргөх гэтэл надаас холдон:

-Би өөрөө явж чаднаа.

Би:Зүгээрээ.

Хаён:Надад сайн хандахаа боль. Бас догдлуулахаа ч боль. Би зүгээр л нэг хүүхэд асрагч гэдгээ мартах гээд байна. Таньд сайн болох гээд байна.

Би:Яагаад сайн болж болохгүй гэж?

Хаён:Бид эхлээд байр сууриа эргээд нэг харсан нь дээр байх. Цаг хугацааны асуудал дээр ч тэр. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэл хэн хэн нь зовно.

Би:Тиймээ, надад сайн болоод хэрэггүй. Чи л зовохын нэмэр.

'Хаёны талаас'

Биеийн шархаас илүү сэтгэлийн шарх илүү гүн өвтгөх юм. Энэ бүгд анхны удаагийнх юмсан.

Дурласан, догдолсон.

Гэхдээ бүтэлгүйтчихлээ.

Өөрийн гараар энэ бүхнийг сүйрүүлчихлээ.

Соминтой цуг зурагт үзээд байж байтал нэгэн залуу орж ирлээ.Хэн гэдгийг нь асуух гэж байтал Сомин "Сүпермэн ахаа" гэсээр очоод тэврээд авав.

Сомин:Ахаа надтай тоглох гэж ирсэн юм уу?

-Тиймээ, бяцхан зулзагатайгаа тоглохоор сүпермэн ах нь хүрээд ирлээ.Чамайг Ким Хаён гэдэг байхаа?

Би:Тиймээ, Намайг яаж мэддэг....

-Намайг Жонгүг гэдэг. Чиний тухай Жимин ахаас сонссон. Соминтой цуг тоглоод өгөөч гэж Жимин ах хэлсэн юм.

Би:Аан тийм байх нь ээ.

Жонгүг:Шагай чинь зүгээр үү?

Би:Зүгээрээ, Бас миний шагайг бэртсэнийг яаж мэдсэн юм?

Жонгүг:Бүгдийн Жимин ахаас сонссон юмаа.

Хаалганы хонх дуугаран очоод хартал нэгэн эмэгтэй зогсож байлаа.

Жонгүг:Ёна эгч үү дээ?

Би:Таньдаг юм уу?

Жонгүг:Тиймээ, оруулчих.

Тэр эмэгтэй орж ирээд намайг дээрээс минь доош гүйлгэж хараад:

-Чи хэн бэ?

Би:Би энэ гэрийн хүүхэд асрагч. Та өөрөө хэн билээ?

Ххх:Жиминий эхнэр нь байна. Хан Ёна гэдэг.

Би:Юу?

Тань руу ойртох тусам авч байгаа шарх минь ихссээр байна. Цаашаа ч явж чадахгүйгээр тийм их хэмжээний.

Хүүхэд Асрагч|PJM|✔️Kde žijí příběhy. Začni objevovat