2

1K 125 0
                                    

Хүний яриаг ч бүрэн сонсчихгүй. Нэг хүү нүдээ нухлан гарч ирлээ.

Би:Сайн уу?

Ххх:Та хэн бэ? Бас манай аав хаачсан юм?

Би:Өнөөдрөөс эхлэн чамайг харах хүүхэд асрагч байна. Аав нь ажилдаа явчихсан.

Гэнэт нөгөө хүү уйлчих нь тэр. Би сандран түүн дээр очин:

-Миний дүү битгий уйлаа. Аав нь удахгүй ирнэ. Алив эгч нь тэврэх үү?

Тэр хүү толгой дохин надад тэврүүлнэ.

Ххх:Дулаахан гоё байна. Би ингээд тэврүүлээд байж болох уу?

Би:А.аан болноо. Ингэхэд чамайг хэн гэдэг юм?

Ххх:Пак Сомин гэдэг. Харин таныг?

Би:Эгчийг нь Хаён гэдэг юм.

Сомин:Би таныг сахиусан тэнгэр гэж дуудаж байж болох уу?

Би гайхан:Яагаад сахиусан тэнгэр гэж?

Сомин:Сахиусан тэнгэр шиг болохоор.

Би инээн түүний хацрыг чимхэн авлаа.

Сомин:Сахиусан тэнгэр эгчээ би өлсөөд байна.

Би:Эгч нь гоё хоол хийгээд өгье. Миний дүү хувцсаа солиод нүүр гараа угаачих.

Бид хоёр өөр өөрсдийн хийх ёстойгоо хийхээр явлаа. Удалчгүй хоол болж Сомин ч амтархан иднэ. Би аавынх нь талаар сонирхон түүнээс хэд хэдэн асуулт асуухаар шийдлээ.

Би:Соминаа, Танай аавыг хэн гэдэг юм?

Сомин:Пак Жимин.

Би:Ааан. Тэгвэл ямар ажил хийдэг болохоор тийм завгүй байдаг юм?

Сомин:Том шилэн байшинд ажилладаг.

Ямар нэгэн компанид ажилладаг бололтой.

Би:Аав чинь муухай ааштай юу?

Сомин толгойгоо сэгсрэн:Аавд муухай ааш байхгүй. Сахиусан тэнгэр эгчээ би тайван хоолоо идмээр байнаа та надаас битгий юм асуу тэгэх үү?

Би:Зза тайван хоолоо ид.

Өдөржингөө түүнтэй тоглосоор байгаад цаг хэд болсонг ч анзаарсангүй. Ямартай ч оройн хоол хийчихээд Соминг унтуулчихаад түүнийг хүлээн буйдан дээр сууна.

Цагын зүү 24:00 цагыг заана тэр одоо хүртэл ирсэнгүй. Өөрийн эрхгүй нүд анилдан унтлаа. Хаалга дуугарах чимээнээр цочин сэрэн харахад ашгүй тэр ирчихлээ.

Би:Сайн явж ирсэн үү? Тэнд хоол бэлдээд тавьчихсан байгаа халаагаад идээрэй. Би одоо явлаа Ноён Жимин.

Жимин:Би өглөө хэлсэн санагдах юм. Энд бид хоёртой хамт амьдарнаа гэж! Хоолоо чи өөрөө хийсэнээрээ өөрөө халааж өг. Би хувцсаа сольчихоод гараад ирье.

Дахиад л хэлснийг минь сонсохгүй шууд л өрөөндөө орчихлоо. Хоолыг нь халааж дуусахтай зэрэгцэн тэр гарч ирлээ.

Жимин:Ашгүй болж байна уу? Хүү маань чамд муухай ааш гаргаж уйлж байна уу?

Би:Үгүй ээ. Харин ч сайн байгаа.

Жимин хоолноос нэг халбагадан:Дажгүй амттай хоол байна шүү.

Би:Би гэртээ харьж болох уу?

Жимин хөмсгөө зангидан:Чамд тархи гэж байна уу? Хэд давтаж хэлэх ёстой вэ?! Өөрийгөө их юманд бодох хэрэггүй угаасаа би чамайг яах ч үгүй! Зүгээр хүүтэй минь хамт байж өгөөч л гэж байна. Би их ажилтай болохоор заримдаа ажил дээрээ хонох хэрэг гардаг. Тиймээс л чамайг энд амьдар гэж байна.

Би:Ойлголоо.

Хүүхэд Асрагч|PJM|✔️Where stories live. Discover now