Төгсгөлийн хэсэг

1K 81 7
                                    

Би:Ээж рүү хамтдаа явцгаая.

Жимин:Болох юм уу?

Би:Мэдээж. Чамайг ээжтэй танилцуулах хэрэгтэй шүү дээ. Бас би хувцаснуудаа авчирмаар байна.

Жимин:Явцгаая.

Жимин намайг гар дээрээ өргөн машинд суулгачихаад уруул дээр минь үнсэнэ. Сомин ард амандаа ямар нэгэн дуу аялан жижиг машинаараа тоглоно.

Жимин:Сандраад байна.

Би:Юунд нь сандарсан юм?

Жимин:Хадам ээжтэйгээ уулзана гэхээр гар чичрээд хоолой гарч өгөхгүй юм шиг байна. Амьдралдаа ингэж сандарч үзээгүй юмсан.

Би:Би арай ч чиний эхнэр болчихоогүй байгаа шүү.

Жимин:Удахгүй болох юм чинь.

Би:Дураараа амьтан.

Жимин:Миний эхнэр болохгүй бол гомдоно шүү.

Би:Ойлголоо Ноён Жимин.

Тэнгэр газрыг санасан уу гэлтэй бороон дуслуудаа бага багаар илгээнэ. Газар хариуд нь үзэсгэлэнтэй гэрэлтэх солонгоор хайртайгаа илэрхийлнэ.

Би:Анхны бороо.

Жимин:Би бороонд үнэхээр их дуртай.

Би:Санал нийлж байна шүү.

Сомин:Солонго гарчихаж. Тиймээ би солонгод дуртай.

Жимин:Миний хүү яагаад ингэж солонгод дуртай байдаг юм?

Сомин:Өнгөнүүд нь үнэхээр гоё.

Бид замдаа элдэвийг ярьсаар гэрт ирлээ.

Жимин:За ирчихлээ.

Би:Орцгоое.

Жимин мөн л намайг гар дээрээ өргөсөөр гэр рүү орлоо. Ээж намайг тэврэн үнсээд:

-Санасан шүү охин минь.

Би:Би ч гэсэн.

Жимин:Сайн байна уу?

Би:Танилц ирээдүйн хүргэн чинь.

Ээж:Сайн сайн уу? Сайхан залуу байна.

Сомин:Сайна байна уу? Намайг Пак Сомин гэдэг.

Ээж:Энэ бяцхан зулзага өлсөж байгаа байхдаа. Алив хоол идэцгээ.

..........................

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний бие биеэ гэх хайр хязгааргүй болж хэн хэн нь хуримаа хийхээр шийдсэн юм.

Өнөөдөр бол хуримын өдөр.

Ээж:Миний охин сайхан харагдаж байна.

Би:Баярлалаа ээжээ.

Жимин гарнаас минь хөтлөн танхим руу ороход бүх хүмүүс алга ташиж орилолдоцгооно. Амьдралын минь мартагдашгүй бас аз жаргалтай үе.
Бид хоёр алхсаар гэрчийн өмнө ирэн зогслоо.

Гэрч:Сүйт залуу Пак Жимин та Ким Хаёныг өөрийн эхнэр болгохыг зөвшөөрч байна уу?

Жимин:Зөвшөөрч байна.

Гэрч:Сүйт бүсгүй Ким Хаён та Пак Жиминыг өөрийн нөхөр болгохыг зөвшөөрч байна уу?

Би:Зөвшөөрч байна.

Гэрч:Бөгжөө солилцоорой.

Бид хоёр бөгжөө солилцон бие биенээ үнслээ.

A/N:Энэ 9 хэсгийн турш надтай хамт байсанд баярлалаа. Анхны минь бичвэр зөндөө алдаа дутагдалтай ч гэсэн хайрласаар ирсэн та нартаа талархаад барашгүй нь ээ. Ингэж их хайрлаж өгнө гэж үнэхээр бодоогүй ээ🥺 Зөндөө хайртай шүү~!❤️ Удахгүй дараагийн шинэ бичвэрээр уулзацгаая.🙆🏻‍♀️💜💜💜

Хүүхэд Асрагч|PJM|✔️Dove le storie prendono vita. Scoprilo ora