5

1K 107 2
                                    

'Жиминий талаас'

Хаёныг би гэмтээсэн учир түүнийг би эмчилж өгөх хэрэгтэй. Хөргөгчнөөс мөс аван түүнрүү явж байхдаа ойрын хэдэн жил мэдрээгүй догдлол зүрхэнд минь мэдрэгдэнэ.

Яагаад байгаа өөрийгөө ч ойлгохгүй нь.

Түүнээс нэг асуулт асуухыг хүссэн.

Би:Найз залуу байгаа юу?

Хаён:Найз залуу?

Ашгүй байхгүй бололтой. Надад боломж байгаа байх нь.

Утасны минь чичиргээн энэ тав тухтай байдлыг алдагдуулаад хаячихлаа. Ирсэн дуудлагыг хартал дотор минь тавгүйрхэн хөмсөг минь өөрийн эрхгүй атиралдана.

Түүнд утсаар ярьчихаад ирье гэж эелдэгхэн хэлчихээд дургүйхэн утсаа авлаа.

Би:Яах гээв?

Ххх:Жиминаа, хайраа.

Би:Зайлж үз!

Ххх:Гараад ирээч.

Хүрмээ өмсөөд өөрт байдаг хамаг хараалаа урсгасаар хашааны гадаа гарч ирлээ.

Би:Яах гэж энд ирсэн юм Хан Ёна?

Ёна гүйсээр намайг тэврэх гэж байхад нь өөрөөсөө түлхээд:

-Наад бузар гараа надад хүргэх хэрэггүй!

Ёна:Жиминаа, Одоо хүртэл намайг үзэн ядсаар байгаа гэж үү?

Би:Хүү бид хоёрыг хаяж явсан цагаас хойш чамайг үзэн ядаж ирсэн. Алчмаар ч санагдсан үе зөндөө. Тэр аймшигтай хар дарсан өдрүүдийг чи мэдэхгүй. Яасан мөнгөтэй залуугийн чинь мөнгө нь дуусаад над дээр ирж байна уу?

Ёна:Би зүгээр л хүү та хоёрыгоо санаад уулзахаар ирсэн юм.

Инээдтэй амьтан.

Би:Худлаа ярьдаг зан чинь хэвээрээ байхшив. Үнэхээр үнэн ярьж байгаа бол тэр үед чи бид хоёртой цуг үлдэх ёстой байсан юм. Тэр үед алга болсон шигээ яг одоо нүднээс минь далдраад өг! Дахиж энд ирэх юм бол чамайг алчихаж ч магадгүй шүү!

Нэгэн цагт амьнаасаа ч илүү хайртай байсан.

Зөвхөн түүнд.

Гэхдээ...

Би түүнийг бүрэн таниагүй байсан.

Мөнгөнд хэтэрхий хайртай тэр.

Тэр нэгэн бороотой өдөр хүү бид хоёрыг хогноос ч дор үзэн баян залуутай яваад өгсөн.

Тэр өдрөөс хойш зүрхэнд минь гал төнөөгүй бүр мөсөн унтарчихсан. Ёнаг нэг насныхаа заналт дайсан мэтээр үзэх болсон.

Би шууд л цэнгээний газар руу зүглэн үхтлээ уухыг хүссэн. Юу ч бодохгүй амар тайван.

Хангалттай согтсоныхоо дараа дуудлагын жолоочоор гэртээ хүргүүлж ирээд Хаён дээр очих хүсэл минь туйлын их. Гуйвсаар түүний өрөө рүү ороход бөх гэгчин унтаж байлаа. Хажуугаар нь ороод гараа бэлхүүсээр нь явуулаад өөртөө чангаас чанга наан тэвэрлээ.

Хийж буй үйлдэл минь буруу ч өөрийгөө зөвтгөсөөр.

Хүүхэд Асрагч|PJM|✔️Where stories live. Discover now