4

1K 110 6
                                    

Би:Найз залуу?

Жимин:Аан байхгүй байх нь ээ.

Би:Гэнэт яагаад ийм зүйл асууж байгаа билээ?

Жимин:Зүгээр л сонирхол татаад.

Дахиад л сахиусан тэнгэр мэт инээмсэглэлээрээ инээмсэглэнэ. Зүрх минь ачааллаа дийлэхгүй нь бололтой.

Тархи минь үгүй гэх ч зүрх минь түүний зүг тэмүүлнэ.

Би:Эхнэр чинь цуг байдаггүй юмуу?

Жимин:Салчихсан.

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн утас нь дуугарлаа. Утсаа харан хөмсгөө зангидсаар "Утсаар ярьчихаад ирье" гэсээр өрөөнөөс минь гаран явлаа.

Яагаад гэнэт царай нь хувьс хийн хөмсгөө зангидаад гарчихваа?

Энэ сонин санаа зовсон, түгшсэн мэдрэмж юу вэ?

Өчигдөрхөн л уулзсан хүндээ сайн болчихлоо гэж үү?

Арай үгүй байлгүй дээ Ким Хаён.

Доод давхраас Сомины нэрийг минь дуудах сонстоно. Шагай минь өвдөж байгаа ч Соминд идэх зүйл хийж өгөх хэрэгтэй. Доголсоор доод давхарт бууж ирэхэд Сомин надруу гүйж ирсээр чанга тэвэрлээ.

Сомин:Таныг явчихаж гэж бодоод айсан сахиусан тэнгэр эгчээ.

Би:Эгч нь явахгүй болохоор зүгээрээ.

Сомин:Би хааяа гэртээ аав байхгүй ганцаараа үлддэг. Тийм болохоор их айдаг. Намайг хардаг эгч нар надтай жоохон байгаад л яваад өгчихдөг. Тэр эгч нар муухай бас гомдмоор.

Би:Ийм жоохон байж гэртээ ганцаараа үлдээд их айдаг байжээ. Эгч нь одоо дандаа хамт байж өгнөө.

Сомин.Сахиусан тэнгэр эгчээ надад догбугги хийгээд өгөөч.

Түүнд догбугги хийж өгчихөөд ээжрүү очиж чадахгүй болсноо хэлээд, Соминтой хамт тоглож чадахгүй учраас өдөржингөө цуг зурагтын хөгжөөнт нэвтрүүлэг, кино үзэж өнжлөө.

Сомины унтах цаг болж. Түүнийг унтуулчихаад өрөөндөө орон хөнжил рүүгээ шургаж ороод шууд л унтлаа.

Шөнө дунд бэлхүүсээр минь хэн нэгний гар орж ирэхэд цочин сэрээд хартал Жимин байх нь тэр. Түүнээс архины үнэр нэвт ханхалж байлаа. Гарыг нь аван холдох гэтэл эсрэгээрээ өөртөө наана чанга тэвэрнэ.

Дахиад л.

Тэр намайг дахиад л догдлуулчихлаа.

Арай чүй барьж байсан сэтгэл минь дэврэн буцалж чамайг гэх хайр минь алсын алсад оршин байх ч хол замыг ч туулахгүйгээр төвөггүйхэн чамруу явчихлаа.

Би:Жиминаа.

Жимин:Хэсэгхэн зуур л ингээд байчихъя.

Би:Болохгүй шүү дээ.

Жимин:Гуйя! Хэсэгхэн зуур л.

Хүүхэд Асрагч|PJM|✔️Where stories live. Discover now