8

874 84 2
                                    

Энэ дэлхийн хамгийн амар амгалан түүний энгэрт оршдог. Түүний энгэрт л байвал хамаг асуудал минь хумхийн тоос болон замхардаг.

Тэр тийм л сайхан хүн.

Би:Гэхдээ ямар ч эргэлзээгүйгээр дурласан анхны эрэгтэй хүн бол та. Бүх эрчүүд тийм биш гэдгийг мэддэг байсан ч итгэж чаддаггүй байсан юм.

Жимин:Чи ч гэсэн намайг ямар их догдлуулсан гээч. Энэ олон жилийн дараа зүрх минь ганцхан чамайг харахаар л дотроо байж ядан хурдан хурдан цохилж дэлбэрэхээ шахдаг. Одоо ч гэсэн.

Түүний инээмсэглэл. Энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй эрдэнэ мэт л гялалзах юм.

Эргэн тойронд бидний инээдээс өөр оршихуй үл. Хэзээ ийм жаргалтай байснаа санахгүй юм.

Би:Та хоёрыг яаж танилцаж байсныг сонсож болох уу?

Жимин:Бид анх цэцгийн дэлгүүрт бие биенийгээ харж байсан юм. Анхны харцаар дурлачихаад юу ч хэлж чадахгүй явуулчихсан. Дараа нь кино театрт дахиад таарсан. Үнэхээр учрах тавилантай хүмүүс байжээ гэж бодон бага багаар дотносон 2 жил үерхсэний эцэст гэрлэлтээ батлуулсан. Тэр үед надад өөрийн гэх юу ч байгаагүй ээ. Түүнтэй цуг бүгдийг тэгээс эхлэхийг хүссэн. Гэвч тэр надтай байхаас залхаж хүүг минь төрүүлчихээд баян залуутай яваад өгсөн. Миний туулсан зовлонг тэр мэдэхгүй тийм байж одоо дахиж амьдралд минь яагаад гарч ирснийг ойлгохгүй байна.

Би:Ярилцаад үзсэн нь дээр байхаа. Магадгүй чиний тусламж хэрэгтэй болоод ирсэн ч байж магадгүй шүү дээ.

Жимин "Хүсэхгүй байна." гэсээр хүзүүнд минь нүүрээ наана. Би нурууг нь зөөлөн илээд:

-Ингэж зугтаагаад байвал хэн хэнд нь хэцүү. Тийм болохоор сайн ярилцаад ойлгох гэж хичээгээд үз.

Жимин:Ойлголоо.

Би:Жиминаа би гэртээ харьмаар байна. Ээжийг санаад байна.

Жимин:Шагай чинь бүрэн эдгэрээгүй байгаа болохоор ганцааранг чинь явуулмааргүй байна.

Би:Зүгээрээ явчихаад ирье.

Жимин:Хамт явж болох уу?

Уруулаа унжуулахад нь өөрийн мэдэлгүй шууд л үнслээ. Жимин гайхсан хэдий ч инээмсэглэсээр "Чи намайг хүсч байгаа хэрэг үү?" гэсээр зөрүүлэн намайг үнсэнэ.

Шүүслэг мөн амттай.

Дахин дахин дурламаар амт.

A/N:Дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг байх болноо~!❤️

Хүүхэд Асрагч|PJM|✔️Where stories live. Discover now